Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Арал дээрх адуу.

Хойд Каролина мужийн арал дээр 500 – гаад жилийн тэртээ 1520 -иод онуудын үеэр Испани орноос Lucas Vasques de Ayllon  гурван хөлөг онгоц дүүрэн сүмийн загалмайтан, боолууд, эрэгтэй эмэгтэйчүүд болон морьдуудыг Хойд Америк руу илгээжээ.

13406761_1077078578997670_2764858253985628472_nУсан онгоц далайн шуурганд автагдан живсэн байна. Морьдууд далайд сэлсээр энэхүү аралд ирж нутагсан юм байна. Испани мустанг адуу жижигхэн биетэй яг л монгол адууг санагдуулна. Энэхүү нарийхан элсэн цөл арал нь Өмнөд Каролинаагаас эхлээд Вержина муж хүртэл үргэжиллэдэг. Испани мустанг адуу нь нарийхан арал дээр далайн өвс, бут, далайн ус ууж зохицон амьдарсан нь үнэхээр гайхалтай. Бас халуун айгум зун, жихүүн өвөл, жил бүрийн далайн хүчтэй шуурга эргүүлэгт аль хэдий нь тасчээ.

13343142_1077078605664334_7752125885212426023_n Адуунуудыг харж хамгаалан, бас унагыг нь хүнд өргүүлдөг байна. Адууг хамгаалдаг сайн дурын ажилтан нь бүх Америк даяар хүмүүс өргөж авдаг гэнэ. Тэд яг л жирийн тэжээвэр морь шиг хүнд дасахдаа амархан бөгөөд их соргог гэж байв.

13329221_982820895166360_1768532158_n(1)[3]

Испани мустанг адуу нь одоогоор энэ зэрлэг удам нь Испани орондоо бараг үгүй болж байгаа бөгөөд зөвхөн энэ арал дээрх нь 2015 оны тооллогоор 81 хүрч цөөрч байгаа нь харамсалтай. Далайгаар бүслэгдсэн арал 2-3 давхар том том хувийн байшингууд зай завсаргүй баригдан, өчнөөн автомашин, жуулчид, зорчигчид болон хувийн эзэмшлийхэн нь тэдний газардсан газрыг булаан эзэлж байгаад олон төдий хүн харамсан ярьж буй. Испани мустанг миний бие үзснээр Монгол хүн адуу харж хийморио сэргээдэг гэгчээр сэтгэл өөрийн ирэхгүй догдлон бас тэдний нүдийг харц нь нэг л гунигтаяа. Олон мянган хүнтэй далайн эрэгээ хуваалцан хээрийн бэлчээр нь хорогдож буй үнэхээр сэтгэл зурна.

С.Үзмээ.

Сэтгэгдэл бичих »

Сүрчиг

what-to-do-when-a-perfume-you-love-doesnt-love-you

Анхилуун сайхан үнэртэй
Амрагын болзооны сор
Хослох хоёрын тансаг учраа
Хайр татам анхилуун үнэртэн
Төгс хэрэгцээний билэг
Төвөггүй учруулах хосуудын наадаа

 

Чамин үнэртэй сүрчиг
Чамайг өнгөрөх салхины сэвшээгээр
Үлэмжийн соргог мэдрэмжийг
Үнэхээр өгч дагуулах нь
Бодлын болзоонд урин дэгэлзэх
Болчимгүй залуучуудын нэгэн гангараа

Chanel_Chance

Содон үнэртэй сүрчиг
Сэтгэлийн очыг ялдамхан бадрааж
Хүслийн жигүүрийг чиглүүлэн
Хонгорхон агшинд хоногшин
Хорвоогийн нандин цэнгүүнд
Хосгүй умбах хүүхнүүдийн нэгэн эрдэнэ

С. Үзмээ 02.18.2016

Сэтгэгдэл бичих »

Найз

Ямар хүнийг найз гэх вэ?
Ямарваа нэгэн асуултад
Үнэ цэнээ алдаагүй
Үнэнч шудрага хариулт
Үргэлж өгөөжөө өгдөг нь
Үүрдийн сургаальтай үлддэг

Хүн болгон нөхөр биш
Хүлэг болгон жороо биш
Ардын сургаальд айлдсан нь
Аман зохиолд тэмдэглээстэй бий

Олны дунд олигтой явахад
Урам хайрлан дэмжин бахархдаг
Олны бай болон хавчигдаж явахад
Урдаас минь баттай хамгаалж чаддаг
Хол ч бай, ойр ч бай
Хорвоогийн хатуу зөөлнийг
Хаанаас ч хамаагүй зүрхэндээ тээж
Хайрлан, сайн мууг минь хуваалцдаг
Сэтгэлийн чадвартай эрхэм хүнийг
Сайн дотны найз гэж хүлээн зөвшөөрнөө.

Борооны үүл хурж, арилдаг шиг
Болзооны түр нөхөд байдаг л юм
Цаг хугацааны аясаар танигдаад
Цаашаа гээд явдаг л юм
Цаанаа нэг хэрэг болохоор
Цадаг үгүй сайхан нөхөр гээд
Хаяагаа манаад хүрээд ирдэг л юм
Хамаагүй ээ, хаана ч байсан
Хүн хүнээ гээд буцаад үгүйлээд ирэхэд чинь
Тосоод л авдаг тогтсон араншинтай
Тоосон дунд бас амьдарч буй хүн л юмсанж.

Буян заяандаа бузар үйлдэхгүй амьдрах минь
Буурал өвгөдөөсөө өвлөсөн дээд тэнгэртэй бид.

С.Үзмээ 01.18.2016

Сэтгэгдэл бичих »

Ижийгээ бодож дээл шаглалаа.

Ижийгээ бодож дээл шаглалаа.

Бага байхдаа Ижийхээ дээлнээс
Багахан ч гэсэн элбэлцээд өгөхдөө
Дээлний гол оёдлыг  нь оёхчихдог
Дэлгэж тавьж байгаад дотрыг нь эсгэчихдэг
Товчны шилбэ оёж, эргүүлэн суухдаа
Тов хийтэл нь хийж байгаа Ижийгээхээ
Дээл эсгэж урлахыг нь хараад сурсан минь
Дээд болон ханьдаа би дээл шаглалаа.

Хань минь наддаа дээлтэй болмоор байна гэж
Хан гэгч нь санал болгоход
Нүдэндээ би Ижийгээн харж
Нудрагатай дээл ханьдаа хийхээр
Даавуугаа сонгон дэлгэн тавьж байгаад
Дэргэдээ байгаа мэт Ижийгээ бодлоо
Сэтгэлд минь бууж, зоригтойн аргагүй
Санаа шулуудан дээлээ би зөрүүлж эсгэв.

Энгэр эмжээрийг нь тохируулж
Эвлэгхэн оёхдоо Ижийхээ хэлсэн бүхнийг санан
Нудрага хормойг нь хослуулан гоёлж
Нурууг нь тааруулж сайхан ханьдаа би
Дээл урлан суухдаа  сэтгэл минь хөдөлж
Дээд тэнгэрээс Ижий минь намайгаа харж
Миний охин  хүний сайн эзэгтэй болждээ гэж
Магнай нь тэнийж байгаадаа гэж бодон баясав.

С. Үзмээ
11.10.2015

Сэтгэгдэл бичих »

Халуухан хайр минь

Халуухан хайр минь

Хайртай хань минь гэртээ ирэхээрээ
Харцанд нь хайрын оч гялзаад
Бүсгүй миний сэтгэлийг бүлээцүүлэн
Булбарай үрстэйгээ тоглон наадах юм

Дахилт

Тиймээ, би жаргалтай бүсгүй
Тэнгис хайранд умбасан эмэгтэй
Тэнгэр шиг хайрыг нь дээдлэн яваа гэргий
Тэвэр дүүрэн халуухан хайрттай

Амттай хоолоо хуваалцан идэж
Амраг ханьтайгаа тухлан суухад
Ам бүл минь баяр баясгалантай
Аальхан миний сэтгэл дулаанхан

Дахилт.

Мандах нарны гэрлээр угтан намайгаа
“Миний л гэргий юм шүү“гээд
Энхрийлэн үнсэн сэрээдэг ханийн минь
Элбэрэлт хайр нь төөнөөд байна намайг

Дахилт.

Халамжит хань минь “хайртай шүү” гээд
Хонгорхон наддаа үргэлж хэлдэг
Хосгүй сайхан ханийн маань хайр
Халуунаар жаргаагаад байна намайг

С.Үзмээ 09.24.2015

Сэтгэгдэл бичих »

Үг хүнийг алдаг.

Үг хүнийг алдаг.

Амны билэгээр ашдын билэг ирнэ гэж
Ардын сургаальд өвөг дээдэс маань
Үүрдийн мөнх захиасаа өвлүүлж
Үр хүүхдээ дахин дахин сануулж ирсээн

Амнаасаа ямар үг гарахыг үргэлж
Тархиндаа нэг бодож байж хэл
Амьтан хүнийг гомдоож яана
Тавилан орчлонд бурхан гэж байдаг юм

Хэлсэн үг чинь хүсэл болж
Хэзээ нэгэн цагт өөрт чинь ирнэ
Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж
Өгөөмөр Ижий минь үргэлж хэлдэг байв

Хүн чамайг юу ч гэж хэлж болно
Хүний хэлснээр ямар тийм болчих биш
Өөртөө л тусгаж буулгахгүй бай
Өөрсөнд нь гай болдог юм

Өрөөлийг муу хэлж болохгүй алдас болно
Өөдгүй хүн л хүнийг муулдаг
Өөдтэй хүн өөрөөсөө өө хайж
Өчилгүйхэн алдаанаасаа суралцдаг юм

Эрдэмт эцэг минь ингэж сургаж
Эрдэм номд шамдан суралц
Завтай байна дэмий чалчах
Зайгүй цагыг үр дүнтэй өнгөрүүл

Цагыг гүйцэн гэж байгүй
Цаганд хавчигдан гэж бий
Хий хоосон цаг алдаад хэрэггүй
Хоцорсон цагыг нөхнө гэж байхгүй

Өнгөрсөн хугацаа эргээд давтагдахгүй
Өөрөө л сайн хичээж ав
Амнаас халтирсан үгийг мянга уучилсан ч
Аминд орсон алуурчин гайтай үг

Ой тойноос чинь гарна гэж үгүй
Сэтгэлийн шарх болон сэвтэж
Орчлонд хүнийг амьдаар нь тамлаж
Сэмхэн үхүүлдэг увидастай

Орчлон дэлхий дээр нэг л удаа амьдархаас
Бие биенээ шинжин хардаж
Ой гутам үгсээр гүтгэж
Балайтаж амьдрах хэрэг юу байна

Хүн болгон өөрийн бодолтой
Хүй орчлонд аз жаргалын төлөө
Хөл нийлүүлэн урагшаа л гэж
Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн амьдардаг

Ижил хүйстэн ч бай, эрхэм дарга ч бай
Хүйсээ солиулсан ч бай, хар ч бай цагаан ч бай
Ижилдэн эх хүнээс л төрсөн үрс
Хорвоод бурханаас илгээж мэндэлсэн хүн

Төрж, үхэхээс хойш төвөгтөй амьдарч
Томоос том эрх мэдэлтэн болохгүйгээс хойш
Хатуу гадуурхсан үг бие биендээ чулуудан
Хоног өнгөрүүлж амьдарсан болоод яахав

Заяагдсан нэг л амьдралдаа
Хувь тавилангаа өөрсдөө сонгон
Зол жавхлантайгаар баяр баясгалантай
Хүн хүнээ дээлэн амьдрах минь

С. Үзмээ 09.21.2015

Сэтгэгдэл бичих »

Нандин сэтгэл хайчив?

Нандин сэтгэл хайчив?

Монголчууд хөх тэнгэрээ дээдлэн
Хөрс дэлхийгээ билэгшээн эдлэн
Мөнх тэнгэрийн дор хүчээ нэгтгэн
Хүний нандин сэтгэлээр дүүрэн
Бие биенээ хүндлэн дээдлэж
Ханцуй шамлан мөр зэрэгцэн хөдөлмөрлөж
Байгаагаа барин хуваалцан амьдарч
Ёслол баяраа хамтдаа тэмдэглэн наадаж
Ёс төгөлдөр өөд болсоноо дээлэн нутаглуулж
Айл хөршийн хүүхдийг ялгалгүй
Аль болохоор өхөөрдөн энхрийлж
Эцэг өвгөдийн сургаалийг сонсон эрхэмлэж
Эх эмгэдийн буянгаар амаа тостон баясаж
Үр хүүхэдтэйгээ тоглон наадаж
Үлгэр домог ярин шимтэж
Тал дүүрэн мал сүргээ хариулан
Талын хөндийг цангинатал цуурайтуулан
Исгэрэх нь исгэрч, дуулах нь дуулж
Ивлэгхэн нэг нэгнээ тэтгэн ивээж
Чулуун гэрээ барин, модон шилбүүрээ мордон
Чулуу таалцан хоорондоо тоглон
Нэг нутгийн ах дүүс болон
Нэгэн халуун гэр бүл дүүрэн амьдарч
Хөлдүү өвөл, жавартай зуднаар
Хүнийх гэлтгүй хүчээ нэгтгэн туулан
Цайныхаа дээжийг хэн гуай ч ирсэн
Цайлаад гаргадаг өгөөмөр сэтгэлтэй
Өгөхчихлөө гээд хоосорчихоогүй
Өгөө аваагаа хослуулдаг
Үнэхээр сайхан сэтгэл амар амьдарч
Үр төрүүлсэн эмсээ эх хүн гэж үнэлж
Өрх гэрээ тэтгэдэг эрээ эцэг хүн гэж дээдэлж
Өлмий дор төрснөө дүү минь гэж асарч
Зулаа дээр гишгэн төрснөө ахмад гэж авгайлан
Зугтаа бүгд хамтран санаа тавин нэгэндээ
Сэтгэлээр гутарсаныг өөдрөг нь дэмжиж
Урагшгүй яваагаа уландаа гишгэсэнгүй
Сэтгэлийн үгээ хуваалцан уяралцаж
Урамын үгээр шагнан хүндэлцэн
Хамт олноороо нэгдэн хэлэлцдэг
Хаалга  чөлөөтөй онгойгодог
Ариун нандин эхийн сэтгэл
Алга болчихно гэж үгүй
Хээрийн ганц айлаар дайрахад
Хоногын хоол өгөхгүй гэж байхгүй
Хонх дуугаргаад зориод ирэхэд
Хаалгаа тайлж өгдөгүй айл бий гэж үү?
Таван хошуу малын бойгоор таархад
Таван цулын идээнээс огтлоод өгдөг
Тогоо дүүрэн тос өрөм хайлуулахдаа таархад
Амны хишиг буян заяа дуудан амсуулдаг
Аруул сэрвээж, айраг исгэсэнтэй таархад
Аягалаад, атгаад өгдөг өгөөмөр монгол
Дэлхийн жуулчдын нүдэнд цайлган
Дээдлэн бишрэх миний монголчуудын
Нарлаг өгөөмөр, ариун, тунгалаг
Нандин нинжин сэтгэл хаашаа урсана вэ?

С.Үзмээ 09.15.2015

Сэтгэгдэл бичих »

Өргөст сарнай

Өргөст сарнай

Найз минь надад сэтгэлээ
Нугасгүй хуваалцан ярив
Сэтгэлд нь нэг л авч болдоггүй
Сарнайн өргөс гүнээ шигджээ

Хорвоод хосгуй хайр байдаг гэдэг
Хонгорхон найзыг минь тэр л
Өргөст сарнай урган нахилзаж
Өвтгөн хайлуулж уяраана

Бодлын мөрөөдлөөр баясган
Болчимгүйхэн анир шөнийн дунд
Алзуурхан ч гэсэн зүүдэндээ
Айлхан нэгэн мөчтөй учрах юм

Соронзонгийн хоёр туйл шиг
Сод татах хүчин байвч
Тэндээс тэр нь гэрэлтээд
Тэвчин яадан эндээс найз нь цацраад байна гэнэ

Туяаны хүчин дор долгионлоод
Тодхон орон зайн дунд
Томоос том сарнайн өргөс
Тов гэгч нь шигдэн өвтгөнө

Нугын дунд нугасны дэгдээхэй
Нуурандаа жаргалтай гэдэг
Нууцхан сэтгэлд нь нэгэн дурлал
Нум сум шиг шигдэнэ гэж яахан мэдэх билээ

С.Үзмээ 09.11.2015

Сэтгэгдэл бичих »

Гэгээлэг амьдрал

Гэгээлэг амьдрал

Хорвоод эхээс мэндэлсэндээ баярла
Хосгүй сайхан хүн болж төрсөндөө баярла
Хүний зэрэгтэй амьд яваадаа баярла
Хүй орчлонд хүн чанартайдаа баярла

Дэлхий ээждээ талархаж амьдар
Дэр нийлүүлэх ханиараа бахархаж амьдар
Дээд тэнгэрээс илгээсэндээ баясаж амьдар
Дэргэд байгаа анд нөхдөө урам өгч амьдар

Соёлыг ухамсарлан ойлгуулсан нэгэндээ таларх
Хаана ч явсан биеээ зөв аваад явсан нэгэндээ таларх
Сонин сайхан танин мэдэхүйг таниулсан нэгэндээ таларх
Ханилах найз нөхөдтөй байсандаа таларх

Хийж бүтээсэн ажлаа таашаа
Хүнтэй нийцтэй хүндэтгэл үзүүлснээ таашаа
Хэн нэгэнд тус, буян үйлдэснээ таашаа
Хүнээс чухал эрдэм сургаал сонсоноо таашаа

Өвөг дээдэс , өвөөрөө бахарх
Дэлхийд тунхагласан нэр алдараараа бахарх
Хөрс дэлхий дээр хийж, бүтээсэн алдартнаараа бахарх
Хөгжлийн өндөр түвшинд хүрсэн урлагаараа бахарх

Хүнийг хүндэлж байж өөрийгөө хүндэтгүүл
Ахмад  хөгшдийн үгийг сонсож хүндэтгэ
Хүүхэд  балчирыг дээдэлж хүндэл
Анд нөхдөө эрхэмлэн хүндэл

Амнаасаа гарсан үгэндээ эзэн байж сур
Хийвэл хийсэн шиг хийж сур
Ажил эхэлбэл дуустал хийж сур
Үр дүнтэй хийхийн тулд сэтгэлээсээ хийж сур

Эзэн хичээвэл заяа хичээн гэгчээр эрчимтэй бай
Эрдэм ном, мэдээ мэдээлэл сонсож, уншиж бай
Амьдралаа ахиулая гэвэл алдаагаа мэдэж бай
Амжилтад хүрье гэвэл өөрийгөө цэгцэлж бай

Өрөөлөөс өө эрж, өөрийгөө магтахаасаа ич
Худал хуурмаг зүйл ярих, хийхээсээ ич
Хоёрын хооронд юм хийсэн нэр зүүхээсээ ич
Нэр алдрын төлөө хөөцөлдөхөөсөө ич

Амьны алдаа гаргасан гэмгүй нэгнээ уучил
Санамсаргүй үйлдэл хийсэн нэгнээ уучил
Ариунхан сэтгэлтэй гэнэн нэгнээ уулчил
Санаандгүй бүдэрсэн нэгнээ уулчил

Больчимгүйгээсээ болж уруу татагдсан нэгнээ өршөө
Бодлоос хэтэргүй гоймоо нэгнээ өршөө
Гэмээ мэдэж гэмшсэн нэгнээ өршөө
Гэнт барц алдсан нэгнээ өршөө

Цаг хугацаагаа даган суралцаж амьдар
Цайлган сэтгэлээр хандаж амьдар
Гэгээлэг өнгөлөгөөр сэтгэж амьдар
Гийгүүлсэн инээд бахархлаар арвин амьдар

С. Үзмээ 09.04.2015

Сэтгэгдэл бичих »

Алжаалаа тайлах би дуртай

Алжаалаа тайлах би дуртай

Өглөө босоод өөдөө нэг суниагаад
Өлөн дээрээ нэг шаазан ус уугаад
Тагтан дээрээ гарч, шувуудын жиргээг сонсон
Тав тухтай аяга кофегоо ууж
Цэцэгс , моддын сайхныг харж
Алжаалаа тайлах би дуртай

Сэтгэлээ  сэргэтэл  нэг  дуу  аялан
Намс намс найган бүжин
Тулгын дүрэлзсэн галанд тухлан сууж
Сонирхолтой сайхан номыг шимтэн уншиж
Хундага дарс нэгийг шимтэн
Алжаалаа тайлах би дуртай

Хуучны сайхан сэтгэлд хоногшсон
Хөгжмийг аялгууг сонсон
Ойр зуурын юмаа хийн
Өөрийгөө баясган, цэнгэн
Гэр бүлдээ баяр баясал авчран
Алжаалаа тайлах би дуртай

Хааяахан оройн зоогон дээрээ
Ширээний чимэг, амьд цэцэгс
Халуун дулаан лааны дөл бадраан
Ам бүлээрээ ширээ тойрон
Сэтгэлийн үгээ хуваалцан
Алжаалаа тайлах би дуртай

Хүүхдээ дагуулаад цэнгэлдэх хүрээлэнд
Хүүхэд шиг тэдэнтэйгээ тоглон, баясан
Далайн эргээр зугаалан, цахлай шувуудыг харж
Уул хадаар явж, хээрийн амтанг хүртэн
Аялан тухлан хийморио сэргээж
Алжаалаа тайлах би дуртай.

Найз, анд нартайгаа
Баяр ёслолоор баясан цэнгэн
Хүүхэд шиг гэнэн аашлан
Хүнийхрэхгүй нэрхэлгүйхэн айлан
Солгой хоолойгоороо дуулан баясан
Алжаалаа тайлах би дуртай

С. Үзмээ 09.03.2015

 

 

 

 

 

 

 

Сэтгэгдэл бичих »