Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Гэнэн нас

дээр 3 сар 31, 2012

Гэнэн томоогүй хүүхэд нас минь
Цайлган цагаан гэнэн сэтгэл минь
Гэнтийн шохоорхлыг дурлалтай
Цагаанаар санамсаргүй андууран
Гэм гэлгүй ариун сайхан сэтгэл биеэ
Цагаандаа гарсан цадиггүй эрд
Гэнэн сэтгэлээр итгэн харамгүй өгсөн

Улаандаа гаргасан урагшгүй эр
Уран үгээр уяраан угтан
Цайлган сэтгэлийг минь цаанаас нь
Цорхойлон хүчтэй сорон
Эхээс төрсөн алд биеийг минь
Энрэнгүй ховдог сэтгэлээр
Эвдэн эдлэхийг минь яахан мэдэх билээ

Урдны адил улиг болсон үлгэрээ хэлэн
Улаамцаан худал хэлэн ухааныг минь
Улам ихээр төөрөлдүүлэн эдлэхийг завдана
Гэвч би зүрх сэтгэлтэй эмэгтэй хүн
Гэнэн хонгор залуу насаа танагтай байгаа дээр нь
Гэдрэг нь татаж гэгээн орчлонд
Өөдгүй муу арчаагүй эр чамгүйгээр амьдарч чадсан юм.

Tuesday, November 27, 2007 

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: