Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Миний Ижий

дээр 3 сар 31, 2012

Арван нэгэн хүүхэд өсгөж өндийлгэсэн, миний ижий
Eс нь минийх, хоёр нь хүнийх гэж ялгалгүй
Арван хyруу шигээ тэгш энхрийлэн
Эрдэм ном, өмсөх зүйхээр дутаагаагүй өсгөж
Ангир уураг, ариун сургаалаа хайрласан, миний ижий

Гадаа эр, дотор эм болж амьдралын хатуу замуудыг
Гандашгүй халуун сайхан сэтгэлээрэй даван туулсан
Ачит ижий минь олон түмэндээ нэр хүндтэй
Анд нөхдийнхөө дутууг гүйцээдэг сэтгэлийг нь дэмждэг нэгэн

Уран сайхан цагаан жижигхэн гараараа
Угалз хатган бөхийн зодог шyyдаг, малгайг
Монголын үндэсний хувцасыг хэнээ ч дутахгүй
Мөн ч сайхан гоёoмсoг урлан
Олон ч хүний гоёж сэтгэлийг нь баясгасан даа.

Амттай сайхан хоолоорой орсон гарсан гийчдийг
Аль байгаагаарай дайлаад гаргадаг, миний ижий
Олон түмний аманд Ноёo гуaй гэж дуудагдан
Одоо ч гэсэн тэдэндээ хүндэтгүүлэн дурсагдаг, миний ижий

Сайд дарга, сайхал айл бүрт ариун сургаалаа хайрлаж
Албан ёсоор ижийг минь тэд хүндэтгэж
Hoржмаа гуaй гээд мэндлээд уулзаад гардагсан
Ном ёс тогтчихсон юм шиг хүндэтгэдэг
Хүн бүхэн л ижийг минь асуугаад ороод ирдэгсэн

Ижий минь хөвгүүдэдээ;
Гэргийгээ миний хүүхдийн эх гэдэг үүднээс хайрлаж яв!
Ижий минь охидуудадаа;
Хоолнийхоо дээжийг ямагт ханьдаа эхэлж аягалж бай!
Бусад хөршүүдэдээ;
Ханиарай  хог асгуулж бай!гэж
Үнэн зүрх сэтгэлээсэй санаа зовин сургадагсан, миний ижий

С.Үзмээ 11-06-2006

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: