Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Хайр

дээр 3 сар 31, 2012

Хаалгыг минь тогшоод
Миний хайрт ороод ирлээ
Хайрын шуналтай харц
Харан намайг чиглэн
Зүрхийг минь харван зүсэж
Зөөлхөн гарыг минь тэмтрэн хүрч
Чиний oч намайгаан ноцоож
Чавхлантайгаар хайраар умбуулна

Хайр бол харавсан сум шиг
Хайр бол ноцож байгаа цог шиг
Хайр халин жингүүдэх жаргал

Өглөө болгон зөөлөнхөн
Өмөлзөх уруул дээр минь үнсэн
Зөөлхөн хайрын дуугаар
Зөвхөн чихэнд минь шивэгнэн
Би чамдаан хайртай, өглөөний мэнд гэж
Булбараалан үсийг минь илэн хүзүүг минь таалах нь
Зөгнөх зүүдийг минь үргэжлүүлэн
Зол намайгаа угтан сэрээх нь сайхан

Хайр бол харавсан сум шиг
Хайр бол ноцож байгаа цог шиг
Хайр халин жингүүдэх жаргал

Өвөр дээрээ тэвэрэн суулгахад
Өр зүрх минь зөөлхөн
Цээжний цаанаас цохилох нь
Цэл давалгаан дунд байгаа мэт
Чихэнд минь сонсогдох шиг
Чин үнэнч хайр хайрлах нь
Жавартай тэнгэр өөд хөөргөх мэт намайг
Жаргалтай өдөр мөчийг авчирна

Хайр бол харавсан сум шиг
Хайр бол ноцож байгаа цог шиг
Хайр халин жингүүдэх жаргал

Хаврын хавсраган бороотой өдөр дугуйгаар
Хамт судлан зугаалах нь баясгалантай
Халхавчны дор борооноос халхавчлан
Хайрын дөлөөр тэвэрдэх жаргалтай
Шиврээ борооны дуслууд нь
Шимтэн чагнах хөгжим мэт аятайхан
Шивнэлдэн зүрх сэтгэлээ нээн илчлэн
Ирээдүйн амьдралаа гайхамшигтай мөрөөдөх нь сайхан.

Хайр бол харавсан сум шиг
Хайр бол ноцож байгаа цог шиг
Хайр халин жингүүдэх жаргал

С.Үзмээ 2007

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: