Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Тэнгэрлэг эх орон минь

дээр 4 сар 1, 2012

Эх орон минь
Элэнц хуланц,

Эх эцгийн минь өвлөн

Эзэмшсэн хангай говь хосолсон

Эрэлхэг баатруудын минь сүр сүлдээр

Энэ дэлхийн түүхэнд тодорсон

Эх орон минь Монгол
Хүчирхэг хүлэг морьдын гайхамшигийг

Хүннүгийн үеэс эхлэн бадруулсан

Нүүдэлчин монголчуудын эр зоригийг

Нэн ялангуяа цуурайтуулсанНэгэн түүхт орон Монгол
Ахмадын үгийн сонсон биширдэг

Айлын хүнийг зочлоод хүндэтгэдэг

Агуу их сургаал ёс заншилтай

Азийн төв зүрхэнд оршдог

Алтан соёмбот орон Монгол
Сэтгэлд минь хоногшсон

Тэнгэрлэг эх орон минь Элэг зүрхнээс уяатай

Энхрий Монгол орон минь гэж Төрийн шагналт, ардын жүжигчин Пүрэвдорж гуай дуулдаг шиг Монгол хүн болгоны сэтгэлийн уяас бол Монгол эх орон мөн. Монгол хүн болгон ерөнхийдөө голдуу уул ус, тал нутаг, төрсөн нутгаа харах юмсан гэж үгүйлэн ярьдаг. Магадгүй нүүдлийн аж ахуйн амьдралтай байсан монголчууд өчнөөн төчнөөн нүүн нүүдэллэж байхдаа байгалийн зохидол үзэгдэлийг анзаарч өөрийн нутагшсан нутагтайгаа жишэн харьцуулдаг байсантай холбоотойгоос гадна нутаг үндэстний зан заншил ялимгүй өөр учраас идээшихэд сэтгэлд нэг их өөриймсөг болж тусахгүй байсан биз. Тийм ч учраас дээр үеийн ихэнх дуу, шүлэг аман зохиолуудад голдуу уул ус, ахуй амьдрал, зан заншлыг өгүүлсэн нь илт байдаг. Одооны бидний монголчуудын хувьд арай өөрөөр эх орноо өгүүлдэг нь илт. “Усыг нь уувал, ёсыг нь даг” гэдэг зүйр цэцэн үг байдаг. Тийм ч учраас орчин үеийн монголчууд хаа ч ажиллаж амьдарсан ч тэр орондоо хурдан дасч тухайн нийгэмдээ зохицож байна. Гагцхүү бидний өгүүлээд дутагдаад байгаа зүйл маань хамтран амьдрах амьдрал маань юм. Энэ бидний ёс заншилтай холбоотой болон монголчуудын нийтэч сэтгэлгээ.
Монгол хүн бие биеэндээ сэтгэлийн дэм тус өгч чаддаг, зовлон жаргалаа ойлголцож хуваалцаж чаддаг тийм л сэтгэлийн тэнхээтэй хүмүүс.

Гадныхан насанд хүрвэл өөрийн хувь амьдралаа хэн нэгэн хүний оролцоогүйгээр бие даан амьдрахыг хичээдэг. Энэ нь тэдэнд хувь амьдралыг бий болгодог учир тэд хамтран амьдрагч бидний монгол зан ойлгохдоо дульхан. Америк хүмүүс нялхаас аваад бүх хүн болгон нь “Би Америк хүн” гэдгээрээ бахархдаг. Тэд өсч өндийхдөө сүлд дуугаа тархиндаа шингэтэл хаа ч явсан сэтгэл дүүрэн дуулдаг. Тэрэнтэй адил Монголчууд маань сүлд дуугаа дуулдаггүй ч гэсэн мах цусны минь тасархай монголдоо гэсэн дүүрэн сэтгэл зүрхэнд минь уяатай байдаг.
Монгол хүн болгон эхийгээ дээдлэн хайрладаг шиг эх орноо эх шигээ зүрх сэтгэлдээ тээж явдаг. Бид “Би монгол хүн” гэдгээ хаа ч хэнд ч ойлгуулахыг хичээдэг нь бидний нууц биш харин бахархах бардам сэтгэл.

25 ТВ-ийн “танайд хоноё” нэвтрүүлгийн хөтлөгч Алтантүрүү Вашингтон ДС-д амьдардаг монгол улсын иргэн Сэрээтэрээс асуухдаа “Эх орноо саналаа гээд хүмүүс яриад байдаг. Яг юуг нь санадаг юм вэ?” гэж асууж байсан. Сонин асуулт байгаа биз. Бидэнд өдөр болгон өглөөнөөс орой хүртэл чихэнд минь чимэгтэй сонсогдох, сэтгэлээ онгойтол ярих төрөлх монгол хэл, аялгуу сайхан дуу хөгжим, хаашаа ч харсан монгол орчин маань өгүүлэгдэж байна.
Дуртай хүслээрэй зочлоод ороод гарах айл саахалт, гудамжаар алхан гангар гунгар ярих найз нөхөд, нэг үнсүүлээд, нэг загнуулах аав ээжийгээ, ах дүү нартайгаа сэтгэл дүүрэн тэмдэглэх тэмдэглэлт өдрүүд, хээр гарч хээрийн айгуум сайхан монгол үнэр, хөдөө талын жинхэнэ монгол амьдрал, хөдөө төрөөгүй ч тоос шороотой ч гэсэн Улаанбаатарын маань хөлхөгдөх амьдрал маань үгүйлэгдэж байна.

Б.Содномын Үзмээ 10-27-2008 (USA)

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: