Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Дэгдээхэйнүүд

дээр Зургаадугаар сар 8, 2012

ДЭГДЭЭХЭЙНҮҮД

Дэрвэлзэн дэгдэн хөөрөн
Цовоолог цогин гүйх нь
Дээшээ харан ход ход
Цоолиг инээх нь нэг л элдүүтэй

Торомгор нүдэн нь тормолзоод
Цаанаа л нэг нууцхан дулаахан
Тонтогнон алхаж гишгэх нь
Цаашлуулмаар нэг л эгдүүтэй

Гомдлын нулимс цэлэлзүүлж
Гэмшин зогсох нь зүрх зүсмээр
Гэмгүй зөрүүд зан нь
Гэнэн цайлган нь нэг л элдүүтэй

Өмөлзөх уруул нь цорвойж
Өхөөрдлийн аясыг дагуулах нь
Эрхэм хэний ч өр зүрхийг
Эрхгүй эзэлэх нь дамжиггүй

Аяа, бяцхан үр
Аяа, нугасны муухай дэгдээхэйнүүд

С.Үзмээ 06.08.2012

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: