Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Каролина Монгол Хээрийн Аялал Наадам 2012

дээр 7 сар 19, 2012

This slideshow requires JavaScript.

Каролина Монгол Хээрийн Аялал Наадам 2012

Каролинагийн монголчууд бид хээрийн аялал Наадамаа 7 дугаар сарын 14, 15 нд

Asheboro ,NC хотын “Deepriver” гэдэг газарт Хойд Каролинагийн өнцөг булангаас цугларан наадлаа. Эхний өдөр асар майханаа барилцан, нутгынхаа дуу хуур тавьсан шигээ, задгай цагаан, хүмүүн төрөлхтөн гэсэн олон сайхан уламжлал болсон нийтийн бүжгүүдийг эргэлдэн эргэн санан дурслаа.

15 – ны өглөө бид шаргуу наадмын хуушуур хийх ажилдаа бүх нийтээрээ ханцуу шамлан орж, олон хүний сэтгэл хүч, хөдөлмөр хөлс шингэсэн, халуун нар, тосонд шарсан алдартай хуушуураа хийж, наадмын үйл ажилгаагаа Монголын далбаагаа мандуулан, наадмын үзэсгэлэн гарган, Төрийн Дуулал дуулан, Монгол ёслолгоо ёслон эхлээ.

Монголчууд бид бахархах эх орон, баяр наадам, өвөрмөгц соёл урлаг, ахуй амьдралтайгаас гадна эрхэмлэн хүндэтгэх ёс заншилтай билээ. Ингээд бид Монголын үндэсний наадмын онцлогыг харуулсан асуулт хариултын хэлэлцэл явуулж, мэдэхгүйд мэдлэг, мэддэгт илүүдэхгүй гэгчээр бяцхан ч гэсэн “Наадмын танин мэдэхүй тольтой” танилцлаа.

Монгол ардын “Мянгад” бүжгийг П.Нандиа, “Хүүхдийн сэтгэхүй” болон “Zip a dee doo daa” Поп бүжгийг П.Анужин, “Хөгжилтэй хөл” Г. Мишээл нар хөөрхөн цоглог авъяастай бүжиглэн, 2 сартай бялчираас 15 нас хүртлэх бүх хүүхдүүд нийтлэг болсон “Чихчийн чинээ биетэй” хүүхдийн дууг дуулсан нь наадмыг өхөөрдөм баяр баясгалангаар чимэглэв.

Каролинагийн Монголчууд бид бөхийн барилдаан, сур харвалт, хурдан морьны уралдааныг ёсчилон наадсанаас гадна шатар, даам тоглож Монголоороо гоёцгоов.

Бидний наадам дээр Өвөрмонгол зочин Нарс Боржигин ”Greensboro, NC” хотоос зорин гэр бүлийнхээ хамт хүрэлцэн ирж, гэргийхээ гарын буузаар биднийг дайлж, өвөр монгол бөхийн дэвэлтийн дэг маягыг үзүүлэн наадав.

Дашрамд наадмын идээний таваг сэтгэлээсэй бэлдэн идээний дээж зассан “Durham, NC” хотын Жаргалын гэр бүл , танин мэдэхүйн асуулт хариулалтыг танилцуулж хэлэлцсэн Гансувд, Ундраа, бидтэй хамт анх удаагаа наадамд идэвхитэй оролцсон Номин , Онон нарын гэр бүл, наадмын үйл ажилгаанд харамгүй сэтгэл зүрхээ зориулж оролцсон бүх хүмүүсдээ баярлаж талархаснаа чин сэтгэлээсээ илэрхийлье.

Каролинагийн Монголчуудын Холбоо

Бичсэн С.Үзмээ

Сурталчилгаа

One response to “Каролина Монгол Хээрийн Аялал Наадам 2012

  1. mongolamerican хэлдэг:

    Reblogged this on Mongol American and commented:
    Carolina Mongol Naadam Update

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: