Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Томчууд

дээр 8 сар 4, 2012

Томчууд

Томчууд гэж тоймгүй хүмүүс
Энэ хорвоод амьдрах юм

Торомгор нүдтэй л бол
Тогтож чадахгүй тормолзоно
Тонтгор биетэй л бол
Тоохгүй тонтогнон сэхээхэлзэнэ

Айлгүйхан айзмаар уургалах нь
Авъяас мэт гайхуулна
Алтан дэлхийд гийгүүлсэн зүйлгүй
Айхтар атаархан шөргөлзөнө

Ухаандаа  уулаасаа сайхан
Унаган ухаантай төрсөн юм шиг
Ухамсараа ардаа орхисон
Улгүй ичгүүргүй омогших юм

Балчир хүүхдээс долоон дор
Багагүй их юмыг сурдаг байгаасай
Бусдаас үлгэрлэн дүгнэж
Бусгүй ихийг мэдэрдэг байгаасай

Мэддэг нэгэнээ дэмжиж
Мэдрүүлж өргөмжлөдөг болоосой
Мэлзэж хардаж байснаас
Мэлмийг нь ерөөдөг байгаасай

Овжин нэгнийг нь овоотол
Олзолж тодруулдoг болоосой
Олигтой нэгнийг нь хөтөлж
Оч гялалзуулдаг болоосой

Хэлтэй амтай гэсэн шиг
Хэнд ч хэрэггүй юм бурах юм
Хэцүүхэн үед нь түшээд ав
Хэлцэлж туслан, буян үйлдээсэй

Хийх ажилгүй сэлгүйцэж байснаас
Хэн бүхэнд  нэмэр болоосой
Хов жив хутгаж чалчиж байснаас
Хорвоод гийгүүлж яваасай

Алтан дэлхий дээр амьдарч л байгаа юмсан
Алтан аяганаас ус хүртэхийг хүсвэл
Алдарт хүнийг дээдэлж, амраг ханиа хүндэтгэж
Ачит эцэг, эхдээ гавьяаг нь дуурсаж мөнхрүүлээсэй

Алдартай нэгний гавьяаг нь шагшин дуудая
Агуу нэгний алдрыг нь мөнхрүүлье
Дархан нэгний бүтээлийг нь дуурсая
Давтагшгүй нэгнийг онцлон тодруулая.

С.Үзмээ 08.04.2012

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: