Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Бага насны минь дурсамж

Бага насны минь дурсамж

Ногоон нуурын эргээр цэцэг, сахилдаг түүж
Ногоон дээлтэй ишиг хурга хөөцөлдөж
“Цэнхэр дээлээ өмсөөд” гэдэг дууг
Цэцэрлэгийн хүүхдийн хамт дуулдагсан

Орос чихрын цаас, шилний хагархай
Орлуулж олз болгон нууц хийж
Оёдлын хүүхдын машин тачигнуулж
Олон охидтой байрны гадаа тоглодогсон

Дээшээ доошоо хариулж уйлдаг хүүхэлдэй
Дэн дон өнхөрдөг хүүхэлдэйтэй
Дэргэдээ байдаг хүүхдийн паркт
Дэгдэн гүйлдэж, мангасын амаар гулгадагсан

Гадаа гарч дээс, резин дээр үсэрч
Чартаа, чулуугаар тоглож
Гартаа маатаг барин лавтаа, маатаг
Чадлынхаа хэрээр хөвгүүдтэй өрсөлдөгсөн

Орцны тавцанг орлуулж сагсан бөмбөг тоглодог
Адтай ах нарыг харж, ганц нэг шидэлцдэгсэн
Овсгоо самбаатай хөвгүүдтэй хөл бөмбөг өшиглөж
Айлгүй маягтайгаараа дуудуулж явсан

Айх юмгүй орцны шат өөд нүдээ боож
Овжин бардам авиран сүлжэн бултдагсан
Авхаалж самбайгаа сорьж байрны дээвэр өөд
Онгоцонд суусан мэт дээшээ тэнгэр харж хэвтдэгсэн

Орцны хонгилд банзан гитар эгшиглүүлж
Анд нөхдийнхөө зохиосон дууг дуулан
Орцны хэдэн ааштай авгайчуудад хөөгдөн хөөгдөн
Аятай мөчийг хүүхдүүд бид найган бүжин өнгөрүүлдэгсэн.

09/27/2012

С. Үзмээ

Сэтгэгдэл бичих »

“Далай ээж” гэж нэрлэсэн нь нэг л учиртай.

“Далай ээж” гэж нэрлэсэн нь нэг л учиртай.

Атлантын далайн эрэг дээр
Амрахаар бид тухаллаа
Далайн давалгааг харан суухдаа, би
Далай яг л хүн шиг араншинтай юм гэж бодлоо

Тэр тусмаа хатан эх хүнийг өгүүлнэ

Эх хүн хэвлийдээ үрээ тээдэг бол
Энэ далай бас олон мянган амьдралыг тээх буй
Эргэцүүлж бодвол тэдний амьдрал яг л
Эх газар дээр амьдарч байгаа бидэн шиг

Сайн ч, саарч амьдралыг өгүүлнэ

Далайн давалгаа тогтуухан намилзах нь
Ижийн бүүвэйн дуугаа дуулан бүүвэйлэх мэт
Далайн давалгаа давалах нь
Ижийн санаа сэтгэл нэг л уймарах мэт

Далай давалгаагаараа өгүүлнэ

Далайн давалгаа ширүүдэх нь
Ижийн бухимдлыг хүргэх мэт
Даана ч их хүчтэй өндөрсөх нь
Ижийдээ нэг чангахан загнуулсан мэт

Далай ширүүсэн цааш нь өгүүлнэ

Далайн шуурга догшин дэгдэх нь
Тэнгэр эцгийг дуудан, далай ээж
Даварсан болчимгүй биднийг
Тэлээ сураараа нэг ороолгоод авах мэт

Далай ээж, тэнгэр эцэг өгүүлнэ

Даанч сайхан газрыг минь сэндийлсэн нь
Тэнгэр эцэгийн өвийг сэгсэрж буйд
Далай ээж дургуйцаж байна, цаана чинь
Тунгалаг гол мөрөн, нуурыг яалаа гэж сүйтгэнэ Та нар!

Далай ээж догшин өгүүлнэ.
С. Үзмээ

09.11.2012

1 Сэтгэгдэл »