Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

“Далай ээж” гэж нэрлэсэн нь нэг л учиртай.

дээр Есдүгээр сар 11, 2012

“Далай ээж” гэж нэрлэсэн нь нэг л учиртай.

Атлантын далайн эрэг дээр
Амрахаар бид тухаллаа
Далайн давалгааг харан суухдаа, би
Далай яг л хүн шиг араншинтай юм гэж бодлоо

Тэр тусмаа хатан эх хүнийг өгүүлнэ

Эх хүн хэвлийдээ үрээ тээдэг бол
Энэ далай бас олон мянган амьдралыг тээх буй
Эргэцүүлж бодвол тэдний амьдрал яг л
Эх газар дээр амьдарч байгаа бидэн шиг

Сайн ч, саарч амьдралыг өгүүлнэ

Далайн давалгаа тогтуухан намилзах нь
Ижийн бүүвэйн дуугаа дуулан бүүвэйлэх мэт
Далайн давалгаа давалах нь
Ижийн санаа сэтгэл нэг л уймарах мэт

Далай давалгаагаараа өгүүлнэ

Далайн давалгаа ширүүдэх нь
Ижийн бухимдлыг хүргэх мэт
Даана ч их хүчтэй өндөрсөх нь
Ижийдээ нэг чангахан загнуулсан мэт

Далай ширүүсэн цааш нь өгүүлнэ

Далайн шуурга догшин дэгдэх нь
Тэнгэр эцгийг дуудан, далай ээж
Даварсан болчимгүй биднийг
Тэлээ сураараа нэг ороолгоод авах мэт

Далай ээж, тэнгэр эцэг өгүүлнэ

Даанч сайхан газрыг минь сэндийлсэн нь
Тэнгэр эцэгийн өвийг сэгсэрж буйд
Далай ээж дургуйцаж байна, цаана чинь
Тунгалаг гол мөрөн, нуурыг яалаа гэж сүйтгэнэ Та нар!

Далай ээж догшин өгүүлнэ.
С. Үзмээ

09.11.2012

Сурталчилгаа

One response to ““Далай ээж” гэж нэрлэсэн нь нэг л учиртай.

  1. litemon хэлдэг:

    далай ээж үнэндээл энэ олон миллард хүний гол амьдрал

    Даанч сайхан газрыг минь сэндийлсэн нь
    Тэнгэр эцэгийн өвийг сэгсэрж буйд
    Далай ээж дургуйцаж байна, цаана чинь
    Тунгалаг гол мөрөн, нуурыг яалаа гэж сүүтгэнэ Та нар!

    Далай ээж догшин өгүүлнэ.

    Байгалыг хайрлах биш нурааж байна.Зөвхөн өнөөдөр л мөнгө олж байвал болоо гэсэн сэтгэлээр л харах юм.Хайран баялаг

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: