Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Бага насны минь дурсамж

дээр Есдүгээр сар 27, 2012

Бага насны минь дурсамж

Ногоон нуурын эргээр цэцэг, сахилдаг түүж
Ногоон дээлтэй ишиг хурга хөөцөлдөж
“Цэнхэр дээлээ өмсөөд” гэдэг дууг
Цэцэрлэгийн хүүхдийн хамт дуулдагсан

Орос чихрын цаас, шилний хагархай
Орлуулж олз болгон нууц хийж
Оёдлын хүүхдын машин тачигнуулж
Олон охидтой байрны гадаа тоглодогсон

Дээшээ доошоо хариулж уйлдаг хүүхэлдэй
Дэн дон өнхөрдөг хүүхэлдэйтэй
Дэргэдээ байдаг хүүхдийн паркт
Дэгдэн гүйлдэж, мангасын амаар гулгадагсан

Гадаа гарч дээс, резин дээр үсэрч
Чартаа, чулуугаар тоглож
Гартаа маатаг барин лавтаа, маатаг
Чадлынхаа хэрээр хөвгүүдтэй өрсөлдөгсөн

Орцны тавцанг орлуулж сагсан бөмбөг тоглодог
Адтай ах нарыг харж, ганц нэг шидэлцдэгсэн
Овсгоо самбаатай хөвгүүдтэй хөл бөмбөг өшиглөж
Айлгүй маягтайгаараа дуудуулж явсан

Айх юмгүй орцны шат өөд нүдээ боож
Овжин бардам авиран сүлжэн бултдагсан
Авхаалж самбайгаа сорьж байрны дээвэр өөд
Онгоцонд суусан мэт дээшээ тэнгэр харж хэвтдэгсэн

Орцны хонгилд банзан гитар эгшиглүүлж
Анд нөхдийнхөө зохиосон дууг дуулан
Орцны хэдэн ааштай авгайчуудад хөөгдөн хөөгдөн
Аятай мөчийг хүүхдүүд бид найган бүжин өнгөрүүлдэгсэн.

09/27/2012

С. Үзмээ

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: