Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Намар

on 10 сар 27, 2012

Намар

Намилзсан салхитай намар цаг
Цагийн аясаар айсуухан ирэн
Намиран дэрвэлзэх навчнууд
Цоорхойлон өнгө өнгөөр гоёно

Уул талын хөндийгөөр сэвэлзэх салхи нь
Хүүрэн өгүүлэх цагыг нэг санагдуулан
Ухаант хүний амьдралын нэгэн хэсгийг
Холбон эгшиглэх мэт хөвөлзөнө

Намрын салхи яг л хүний
Ааштайхан араншин шиг солигдож
Навчисны өнгө нь настан буурлуудын үс шиг
Аажим аамаар хувирах юм

Гунигтай үдшийн нэгэн өдрийг
Өдөр хоногоор өнгөрүүлж байгаа мэт
Гандах навчыг хараад өр зүрх минь
Өрөвдөх сэтгэлийг минь төрүүлнэ

Тасарсан навч хийсэн дүүлсээр
Нэг л мэдэхнээ газарт навс унах нь
Та бидний сэтгэлийн үзүүрт
Нэгэн гунигт түүхийг өгүүлэх мэт

Гандсан навчис газартаа шингэн
Хорвоо дэлхий жамаар халин одох нь
Гагцхүү хүний нэгэн амьдралын мөчийг
Хэлээд байгаа мэт санагдуулна.

С. Үзмээ 10.27.2012

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: