Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

ЗУЛ САРЫН БАЯР БОЛОН БИДНИЙ БАГА НАСНЫ ШИНЭ ЖИЛ

дээр 12 сар 23, 2012

                                                                                 ЗУЛ САРЫН БАЯР БОЛОН БИДНИЙ БАГА НАСНЫ
ШИНChxЭ ЖИЛ

Зул сарын баярын гарал түүхийг одоо хүн болгон мэдэж байгаа тул дахин нуршихыг хүссэнгүй. Мэдээж хүн болгоны бодол ойлголт өөр, гэхдээ өөрийн сурсан мэдсэн зүйлээ та бүхэнтэй хуваалцахад илүүдэхгүй гэж бодлоо.
Зул сарын баярын халуун уур амьсгал Талархалын баярын Зул сарын баярын жагсаалаас эхэлдэг. Баярын жагсаалд сүм, сургууль, албан байгуулга болон сайн дурын хөдөлгөөнт газрууд бүхэл бүтэн зул сарын баярын бүхий л түүх үйл ажилгааг өгүүлсэн байдаг.
Мэдээж хэн зул сарын байрыг хүндэтгэн тэмдэглэдэг бүхэн гацуур мод болон бүхий л чимэглэлээр өөр өөрсдийн чадлын хэрээр чимэн гоёсон нь баярын урам эрч хүчийг өгүүлдэг.

Зул сарын баярын битүүний өдөр (Christmas Eve) нь 12 дугаар сарын 24 ны өдөр байдаг. Энэ өдөр айл гэр бүлийн халуун хайр, ахан дүүсийн найрсаг холбоогоор угтан баярын ширээг айл болгон өөрсдийн хүсэл мэдрэмжээр хоол ундаа бэлдэн бүгд хамтран зул сарын дуу хөгжим сонсон, хөгжөөнт тоглоом, халуун дотно яриа баяр хөөрөөр дүүрэн өнгөрүүлдэг. Хүүхэд багачууд маань тэсэн ядан Санта Клаусаа ирэхийг хүлээн, тэд үлгэрийн ертөнцдөө умбан унтацгаана. 12 дугаар сарын 25 нд зул сарын баярын өглөө эрт хүүхдүүд сэрэн,гүйлдэн гацуур модны доорхи Сантагаас ирсэн бэлгээ аван задлан бөөн баяр хөөр дуу хоолой болон хөөрөлдөнө. Өдөр нь найз нөхөд, хамаатан садад нь цугларан зул сарын баяраа тэмдэглэн сэтгэлийн бэлгээ солилцоно. Гол нь энэхүү баяр нь халуун дорно хайр, хамтран туслалцах, бие биенээ хүндэтгэх, сэтгэлээсэй өгсөн ил захидал урамын үгнүүд нь дотно зүрхэнд хоногшдог.

Биднийг бага байхад шинэ жилийн баяр бараг зул сарын баяртай төстөй тэмдэглэдэг байлаа. Албан байгуулга, сургууль соёлын газрууд гацуур модтой, багт наадам, цасан охид, өвлийн өвгөн аавтай дуу хуур болон бүхэл бүтэн урлагын тоглолт явагдаж тэмдэглэдэг байлаа. Тэр үед юмханаар юм хийнэ гэж байгаа зүйлээ ашиглан, өндөгний хальсыг янз бүрийн зураг зурж, чихрийн цаас, жигнэмэгний цаас гэх мэтээр цасан ширхэгийн дүрс хайчлан чимэглэн гоёдог байсан нь өөрсдийн хийсэн бүтээсэн зүйл маань биднийгээ улам урам өгч, ядарч нойргүй хоносоноо ч мартдаг байв. Ялангуяа хүүхэд багачууд бид өвлийн өвгөн ааваас бэлэг авахаа тэсэн ядан хүлээж, хичээл номдоо шамдан, урлаг спорт, дугуйлан сонгондоо идэвхижинэ. Бидний үеийн өвлийн өвгөн аав бол бидний хичээл сурлага, хөдөлмөр, урлагын өндөр амжилтаар үнэлэн бэлэг өгдөг. Санта Клаус бол хүүхдийн хүслийн дагуу бэлгээ бэлдэг. Шинэ жилээр бид баярын ширээгээ засан, халуун хоол ундаа бэлдэн гэр бүлийн халуун дотно сэтгэлээр угтан дуулан бүждэг. Зарим орцны айл шинэ жилийн буузаа амсуулдаг байв. Манай гэр бүл олон ам бүлтэй байсан учир бид аав ээж бүгд шинэ жилээр 12 жил болон багт наадам болж тоглон баясдаг байлаа. Тэр үед бидний хамгийн том амттай бэлэг бол банка гэдэг орос шокалодны жигнэмэг байдаг байв. Орж ирсэн хүн болгон гацуур модыг  шинэ болон шинэхэн төгрөгөөр мялаадаг байсансан. Ахмад хүмүүс маань өвлийн өвгөн ааваас хэн нь бэлэг авах юм болоо гэж биднийгээ цаашлуулан урам өгдөг байлаа.

Энэ хоёр баярын үлгэрийн ертөнц нь гайхамшигтай бас халуун гэр бүл, хайртаа хүмүүсийг улам ойртуулж, ахан дүүс, найз нөхдийн холбоог нэгтгэн нягтаруулж, бие биенээ хүндэтгэн, шинээр шинэ гэгээлэг эрч хүчийг ивээдгээрэй онцлог баяр юм.

Та бүхэндээ Зул сар болон Шинэ жилийн баярын мэндийг дэвшүүлж, зул шиг үргэлж бадарч, шинэ жилийн шинэхэн эрч хүчээр оргилуун амьдрахыг хүсэн ерөөе.

С. Үзмээ 12.23.2012

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: