Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

МОНГОЛ КАРОЛИНА ШИНЭ ЖИЛ 2013

on 1 сар 2, 2013

DSC04163         МОНГОЛ КАРОЛИНА ШИНЭ ЖИЛИЙН
ЦЭНГҮҮН 2013

Хөх Каролина тэнгэрийн дор хөх монголын үрс бид 12 дугаар сарын 29 ны өдөр Charlotte NC хотод 2013 оноо угтсан цэнгүүнээ ,хойд болон умард каролинагийн өнцөг булангаас сэтгэл зүрхээ нийлүүлэн тэмдэглээ.

Монгол Каролина шинэ жилийн цэнгүүний үдэш найз нөхдийн халуун дотно билэг дэмбэрлийг илэрхийлсэн тэвэр дүүрэн сарнай цэцгийн баглаа, гэрэл гэгээ гийсэн зулын дөл бадраасан баярын ширээнд тухлан сууж баярлан цэнгэцгээв.

Цэнгүүний гарааг монгол хэл дээр хөтлөгч Г. Сарангэрэл, Г. Марк англи хэл дээр нар уянгалаг уран үгээр эхлэн “Шинэ жилийн үдэш” дууг дуулан нээлтээ хийлээ. Үүний дараа бид урдны цагийн шинэ жилийн хүлээн авалтыг дурсан санан, шарсан тоорой оргилуун дарс бүхий зоог барин, бяцхан гүнж П. Анужин, Г. Мишээл, Г. Жасмин нар “Амин хүүдээ би” гэдэг өхөөрдөм дуугаар бэлэг барив.736642_529100023776124_519542961_o

Монгол Каролинагийн шинэ жилд өвлийн өвгөн аав С. Жаргал цас мөсний орноос цагаан дахан дээлээ өмсөн, хэлтийгэж тависан монгол лоовуузан малгайтай, ид шидийн мөнгөн таягаа барин, цасан охид, шинэ он П. Нандинэрдэнэ нарыг дагуулсаар ирэхэд 2012 он Оюун угтан тосон тамхимд сүрлэг чавхлантайгаар орж ирлээ. “Сувд эрдэмийн чимэгтэй, сүлд ногоон модоо, Дун цагаан сахалтай, Дун өвлийн ааваа, аяа, аяа дагаад дуулан дуулан эгшигье, ар араа дагаад тойрон тойрон эргэлдье” гэсэн бидний мартагдах шахсан Ц. Балгансүрэнгийн үг, Г. Дарамзагдын ая “Сүлд модны тойрон бүжгийн дуу” дууг сэргээхийг хичээж, дууны аяыг Ч. Одончимэг аргон хөгжим,
Ж. Ууганбаяр гитар дээр тоглон цасан охидууд маань бүжив.

Монгол 735770_529101963775930_1795350546_oардын “Үзэмчин” бүжгийг Каяа, Кристина гэдэг хоёр америк охидууд маань эвлэгхэн бүжиж, Монгол Каролинагийн мисс бяцхан гунж П. Анужин маань “Миний хүүхэлдэй” балет бүжиг, Г. Ново тэргүүтэй бүжигчид маань “Ганхам” маягийн сүүлийн үед хит болоод байгаа чөлөөт бүжгийг бүжин олныг баясгалаа.

Бидний цэнгүүн маань эргэн дурсан санах мөчүүдээр дүүрэн, ширээ дүүрэн зоог, нүүр дүүрэн баясал, хөл хөгжмийн аясын дагуу эргэлдэн цэнгэн бүжин наадснаарай онцлогтой.

736200_529102540442539_1625682353_o

Энэхүү цэнгүүнд бялчир нялхасаас авхуулаад хүн бүр сэтгэл идэвхи зүтгэлтэй оролцон, жил болгоны шинэ жилийн цэнгүүн маань алхам алхамаар ахин дэвшилтэй байгаа нь таатай байхаас гадна цаашдаа бидэнд суралцах, үр хүүхдээ таниулан мэдүүлэх зүйл их бий.

Дашрамд цэнгүүнийг зохион байгуулахад идэвхитэй оролцсон дээрх нэр бүхий хүмүүсээс гадна дуучин бөгөөд зурагчин И. Пүрэвцэрэн, DJ – Dustin P. , биднийг зорин холоос хүрэлцэн ирсэн Durham NC хотын Б. Гансувд болон түүний гэр бүл, Ц. Номин, Онон, Greenville SC хотын С. Хүрэл нар, Charlotte NC хотод амьдарч буй Монгол болон Америк найз нөхдөө сэтгэл тавин хамтран цэнгэсэнд талархал илэрхийлье.738373_529111673774959_1916383996_o

Бичсэн С. Үзмээ

Advertisements

2 responses to “МОНГОЛ КАРОЛИНА ШИНЭ ЖИЛ 2013

  1. daruuhan01 хэлдэг:

    sain bna uu?tand ene odriin mend hurgie.Bolomj baival B.Sodnom guian tovch namtariig bichij ogch tuslanuu?Mongoliihoo baharhal bolson humuusiig hoich uedee taniulah gesen bidnii ochuuhen uilsed tuslan gedegt itgej baina.Minii holbogdoh mail haygadaruuhan01@yahoo.com Ta ooroo manai siatand elsej orood namtariig ni bicheed taviul bur ih bayrlah baina.
    http://burged.com/main/aldartan

    • daruuhan01 хэлдэг:

      sain bna uu?tand ene odriin mend hurgie.Bolomj baival B.Sodnom guian tovch namtariig bichij ogch tuslanuu?Mongoliihoo baharhal bolson humuusiig hoich uedee taniulah gesen bidnii ochuuhen uilsed tuslan gedegt itgej baina.Minii holbogdoh mail hayga daruuhan01@yahoo.com Ta ooroo manai siatand elsej orood namtariig ni bicheed taviul bur ih bayrlah baina.

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: