Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Отгон дүү минь

дээр 3 сар 15, 2013

IMG_0508 Отгон дүү минь

Урд шөнө би дүүгээ саналаа
Урд өмнө нь ингэтлээ их санаж байсангүй
Нүдний минь өмнө дүү минь
Нэг хөлтэй моторт дугуй унаж
Нүүрэндээ баяр хөөртэй
Нүд нь алаглан эргэлдэж байгаа нь
Өөрийн эрхгүй харагдлаа
Өнгөрсөн хорин гурван жил
Яасан хурдтай бэ?
Яах аргагүй миний дүү
Арван долоохон насандаа
Алаг хорвоогоос одсон юм
Том давхараатай алаг нүд
Том долгионт хар үстэй
Шонтгор хөөрхөн хамартай
Шов хийсэн сэргэлэн залуу
Айлын хөвгүүдийн адил
Алзахгүй уралдан гүйдэг нэгэн байлаа
Унадаг дугуйн мастер
Уран зургын авъяастай
Хүн болгоны хайрыг татсан
Хүний сайхан сор нь байлаа.

С.Үзмээ

3.15.2013

Дүүгээ би дурсав

Aавыгаа ажлаас нь ирэхээр
Бөөн баяр болон гүйн
Албатай юм шиг халааснаас нь
“Банка” жигнэмэл гарган авна
Аавынхаа өвөрт унтаж өссөн
Дүү маань зургаахан насандаа
Аавыгаа алдна гэж яахан мэдэх билээ
Миний аав бурхан болсон гэнээ гээд
Чочирсондоо байраа тойрон гүйсэн билээ
Удаах жилд нь сургуульд орж
Цагаан толгойн эхний үсэг “А” гэж
“Аав” гэхэд ордог гэж багш нь заахад
Би аавгүй, наад үсгийг чинь сурахгүй гэж
Бага ангийн багшийн нулимсыг унагасан
Арван жилийн босгон дээр
Ангийн хүүхдүүдийн хамт сагс тоглож
Санаадгүй өшиглүүлснээс болж
Сар сараар даамжирсан хөл
Оточ эмч нарын зөвлөгөөгөөр
Олон ч эмнэлэгийн үүдийг татаж
Эцэст нь нэг хөлөө тайруулж
Энэ дэлхийгээс арван долоохон насандаа
Намрын навч шиг үүрд одсон
Дүүгээ би мартаагүй ээ
Нас ахисан ч эгч нь
Сэтгэлдээ тээсээр л зулаа өргөсөөр л…

С.Үзмээ

3.16.2013

Сурталчилгаа

One response to “Отгон дүү минь

  1. B.Gerelmaa хэлдэг:

    Энэ бүгд олон жилийн өмнө болсон ч найз нь яг л хажууд нь байсан болохоор тэр үеийн гашуудал, харуусал, гуниг, өвчиндөө шаналан дүрэлзэн харах алаг нүд нь аврал эрсэн харцаар бүгдийг ширтэж байсан нь одоо хэр нь тодхон санагдаж байна. Найз нь чинийхээ сэтгэлийн гуниг зовлонг сэтгэл зүрхэндээ хуваалцаж явдаг шүү. Хайртай шүү

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: