Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Манайхан

дээр 3 сар 19, 2013

Манайхан

Арван нэгэн хүүхдүүд бужигнасан
Аав, ээж, эмээ, өвөөгийн хамт
Жижигхэн аж ахуй хувьдаа эрхэлдэг
Жинхэнэ монгол ахуйтай
Ногоон нуурын эргэ дээр тоглон
Номын сангаар гүйлдсэн
Хүүхдийн паркаар зугаалсан
Хөгжилтэй нэгэн өнөр айл байлаа
Эрдэм номтой ааваараа
Эрх биш хичээлээ давтуулдагсан
Судар номтой өвөөгөөрөө
Сургааль ном хуруулдагсан
Буурай буурал эмээгээрээ
Бяцхан домог үлгэр хуучлуулдагсан
Уран гарт ухаант Ижийгээрээ
Ур үйлээс нь хамжилцан суралцдагсан

Энэ дэлхийд амьдрах ухааныг
Эд нараасаа л бид суралцсан
Хөл тавих газраар олон
Хорвоогийн олон шалгуурыг даван
Хүний дайтай амьдрам бид
Алтан дэлхийн жамаар хайртаа бүхнийгээ
Ар араас нь цувруулан алдсаар
Арван нэгэн эрсэлдсэн хүүхдүүд
Алаг харвоод цөөрсөөр, бас олширсоор…

С.Үзмээ
3.16.2013

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: