Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Дотны найз минь

дээр 12 сар 17, 2013

Дотны найз минь (Баянтуулдаа)

Бага залуудаа хэлхэлдэн гудамжаар нааш цааш алхдагсан
Байн байн бие биенээ үгүйлэн байс хийгээд л уулздагсан
Бас болоогүй бие биедээ аминчлан нуудгайгаа шивнэдэгсэн
Болж өгвөл болзоонд хамт явчихна
Бодол саналаа бас хуваалцчихна

Өвөртөө орж шөнөжин бурчихна
Өөрийн эрхгүй жиг жуг инээлдчихнэ
Өглөө босоод албатай юм шиг
Өнөөдөр яах бэ? гээд л
Өнжих ёстой юм шиг л салахгүй дээ хүрнэ

Хорвоогийн жамаар хоёр тийш салаалж
Хань ижилтэй болон хоёр өөр тивд амьдарсан ч
Дэргэдээ байгаа мэт дэндүү ихийг
Дэлхийн хоёр өнцгөөс багын явдлаа нэг дурсаж
Дэлгэцний цаанаас тас тас инээлдэн баясна

Бас болоогүй багын найз маань
Багш зан гаргаж баахан сургамжлна
Багахан ч гэсэн намайгаа цаашлуулчна
Бас л бие биенээ за нөгөөдөх чинь
Байна уу үгүй юу гээд л дохино

Эгч дүү хоёр шиг эрхлэн найзалсан
Эрхэм анд маань хорвоод ховорхон нэгэн
Энгийн амьдралдаа бяцхан адал явдалтай
Энхүү хоёр найзын холбоо, холыг ойртуулан
Гагнасан гинж шиг бат бөх.

С.Үзмээ 12.17.2013


Сэтгэгдэл бичих