Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Монголын харилцаа дуут тоглоом “Дэмбээ”

on 1 сар 21, 2014

Монголын харилцаа дуут тоглоом “Дэмбээ”

dem1

Монголчууд эрт дээр үеэс эхлэн “Дэмбээ” гэдэг харилцаа дуут аялгуут тоглоомоор хоорондоо наргин хөгжилдөн талцан мэтгэлзэж дэмбээдэг байжээ. Нутаг нутгын онцлогоор дууны аяанд тохируулан үглэн “Дэмбээ мэдэх үү” , “ Дэмбээ вандан даа” гэж хоёр янзаар дуудан дэмбээдэг байна. Дэмбээ нь айраг цагаа идээ элбэг дэлбэг үед эрэгтэй эмэгтэй хүүхэд хөгшид чөлөөт цагаараа тоглон нааддаг байжээ. Дэмбээ нь хуруу таалцах дуут аялгуут харилцаа наргиант мэтгэлцээн гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй байх. Гарын баруун алгыг нүд ирмэх зуур хурдтай савчин таалгах тооны дагуу хуруугаа ээлжлэн гарган харилцан мэтгэлзэн дэмбээдэнэ. Зүүн гараар онооны хожлыг тоолно сууна. Дэмбээ нарийн дүрэмтэй. Үүнд эрхий хурууг нугалж дарж болохгүй, хэрэв нугалбал шууд хожигдолд тооцдог. Дэмбээг найр, хурим, унага тамгалах үед дэмбээдгүй чөлөөт цагийн тоглоом наадаа юм байна. Хоёр хүн өөд өөдөөсөө харж сууж байгаад хоёр гарын алгаа дэлгэн харилцаж эхлэнэ.
Дэмбээ мэдэх үү, эсвэл Дэмбээ вандан даа гэж эхлээд
“Ганган ганцаа                     Ганган ганц                                 Ганган ганц
Хоёрын холбоо                   Хөөмий хоёр                               Хоёрхон вандан даа
Гунан гурваа                         Гуулиа гурав                              Гуравхан вандан даа
Дөгөөтөй дөрвөө                  Дөгөөтөй дөрөв                         Дөрөвхөн вандан даа
Талын таваа                         Талын тав                                    Тавын вандан даа
Зурвасын зургаа                 Зурвасын зургаа                      Зургаа вандан даа
Долоотой домбоо             Долоотой домбо                      Долоо домбоо
Найзын наймаа                   Найзын найм                              Найзын найм
Есийн дэгээ                           Есийн дэгээ                                Есийн дэгээ
Арвын хангай                      Арвын хангай                            Арвын хангай

гэх мэт олон янзаар харилцан хуруугаараа таалцах тоогоо гарган өөд өөдөөсөө харилцан хаялцана. Гаргах хурууны тоогоор аялан нөгөө талын хүний хурууны нийлбэрийг оруулж таавал нэг оноо, “Дэмбээ” эхлээд эхний таасан нөхцөлд зүүн гарын эрхий хурууг дарж тоонд бүртгэнэ. Дараагийн дэмбээ таагдавал зүүн гарын долоовор хурууг эрхий хуруутай нийлүүлэн, ингээд оноо үргэлжилсээр тоолж, оноо 4 тоонд хүрч атгасан нөхцөлд “Цацлаа” гэж сануулан хэлээд 5 дахь оноогоо авхаар “Цацлага” гэж хэлээд бүх хуруугаа тэнийлгэж хожно. Жишээ нь: “Талын таваа” гээд би өөрөө 3 хуруу гаргаад нөгөө хүн 2 хуруу гаргасан бол “дэмбээ мөн дөө хө” гэнэ. Хэрэв “Долоо домбо” гээд би 4 хуруу гаргаад нөгөө хүн бас 4 хуруу гаргасан байвал “дэмбээ биш ээ хө” гэнэ. Ингэж нийлсээр Хожигдсон хүнийг хул хул айргаар торгож уулгадаг. Хожсон хүн хэр их олон хүн хул айргаар торгодог нь дэмбээний аврага юм. Нөгөө талын анхаарлыг сарниулах гэж хоёр гараа бас савдаг бөгөөд янз бүрын арга хэрэглэнэ. Ардын алдартай дуу “Алгирмаа” гэдэг дууны аянд их түгээмэл дэмбээдэг байна. \Дэмбээнд нэг тоогоор аялахыг нэг давхар ая, хоёр тоо угсруулахыг хоёр давхар ая, хэрвээ гурван тоог угсруулан хэлэхдээ гар хуруугаа хэлэх тооныхоо хувь дээр хүчтэй цочмог гарган хэлдэг гэж урлаг судлаач Ж. Бадраа бичжээ.\. Олон янзын аялгуугаар аялан авхаалж самбаа сорьсон , хурдан түргэн сэтгэн, хуруу гаргах, гарын хөдөлгөөн болон нүдний ажиглалт, чихний сонсгол, бодох чадвар гээд олон арван үйлдэл нэгэн зэрэг түлхүү явагдаг, үнэхээр хүний сэтгэмж уран арга мэх чадварыг шаардсан наадгай юм. Хүний таван мэдэрхүйг нэг дор үйлдэгээрээ онцлог тоглоом юм. ХААЯ болон Нэгдлийн Холбоонд ажиллаж байх үед цайны газар зуны сайхан цагт айраг ирдэг байлаа. Тэр цагийн ах эгч нар цайны цагаараа дэмбээдэж хөгжилдөг байв.

Бичсэн С. Үзмээ 01.20.2014

Advertisements

One response to “Монголын харилцаа дуут тоглоом “Дэмбээ”

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: