Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Хайраар тоглодог эрчүүдэд

дээр Хоёрдугаар сар 8, 2014

Хайраар тоглодог эрчүүдэд

Хайртай гэж халамцуудаа хэлээд
Хамаг сэтгэлийг минь үймүүлсэн эр чи
Хорвоод үрээ үлдээсэн гэж зүүдэлдэг үү
Хуурамч сэтгэлээр хувирсан дүр
Хулхиа нуугаад л амьдарч байгаа даа
Хэзээ нэгэн цагт бурханы өмнө
Бусдыг гомдоосон гээд
Буяндаа  бузар нүгэл хийсэн гээд
Буруутан болж шийтгүүлнэ

Өнчин хоцорсон бяцхан үр тань
Өөрийн эрхгүй “миний аав” гэж
Ямар хүн юм болоо гэж
Ямагт эргэцүүлэн санан боддог
Ямар нэгэн сургаар холбоо тогтоогоод
Ялимгүй богинохон ч уулзаад авъя гэж
Янз бүрээр горьдон мөрөөдөн суудагийг
Өөдгүй эр чи мэдэрдэг болов уу
Өр зүрх чинь шаналдаг болов уу

Учир мэдэхгүй гэнэн охиныг
Учрах тавилантай бидэн хоёр гэж
Ариун зүрх сэтгэлд нь тав суулгаж
Амрагаа болгоно гэж хуураад
Арван сартай үртэй болгоод
Ахиад таарахгүй юм шиг
Шарвиндаа баастай нохой мэт
Шарав гэж шалгирсан эр чи
Шившиг гэдгээ мэднэ биз

Эхээс үлдсэн үр тань
Энэ хорвоод нулимстай
Яагаад гэдэг асуултаар
Ямагт эрэгцүүлэн бодон
Хорвоод хууртагдаад явсан
Хосгүй ихээр гомдолтой
Хорвоогийн хатуу зөөлнийг туулан
Алтан дэлхий дээр чамтай чамгүй
Алаг үр эх хоёр амьдарч л явна даа

Зүрхэндээ бид шархтай ч гэсэн
Зөн билгээр биднийг хайрлах хүн
Хорвоод бас байдгийн шүү
Халамж хайраа хайрласан
Хүнлэг нэгэн хүн
Өөдгүй эр чиний үүргийг үүрч яваа
Өөлөхийн аргагүй миний хайртай аав гэж
Арвин дэлхийд миний магнайг тэнийлгэн
Ачит эхий минь хайрлан халамжилна

Чиний надтай тоглоогүй цаг мөчийг минь
Чамтай хуваалцаагүй миний баяр баясгаланг
Чиний хараагүй миний өхөөрдөм бага насыг минь
Чамд үнэрлүүлээгүй нялх төрхийг минь
Чамд үнсүүлээгүй миний балчир хацрыг минь
Чихэнд чимэгтэй үгийг үргэлж хэлдэг
Зүрх сэтгэлээсэй намайг хайрлаж өсгөсөн
Тэр л хүнийг би “Ааваа” гэж дуудан
Тэр бүхэнд чиний зүрх шархлах биз

Миний бие чиний мах цусны тасархай ч гэсэн
Бурхны өмнө хүлээсэн үүргээ чи гүйцэтгээгүй
Бусдын адил чи “Аав” гэж хэлүүлэх эрх байхгүй
Үртэй болгосон болгон “ЭЦЭГ, ЭХ” биш
Үрээ хайрлан энхрийлсэн бүхэн “ЭЦЭГ, ЭХ” гэж
Бурхнаас тэгж цоллосоныг чи мэдэх үү
Буруу ташаа болгон хэзээ нэгэн цагт
Өршөөлгүй шийтгэлтэй гэдгийг
Өр зүрхтэй хүн болгон мэднэ.

С.Үзмээ 02.08.2014

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: