Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

МОНГОЛ КАРОЛИНАЧУУДЫН “МОНГОЛ НААДГАЙ” НААДАМ 2014

дээр 7 сар 15, 2014

МОНГОЛ КАРОЛИНАЧУУДЫН “МОНГОЛ НААДГАЙ” НААДАМ 2014

Монгол Каролиначуудын “Монгол Наадгай” Наадам 07 дугаар сарын 13 ны өдөр (Oka T. Hester Park Greensboro, NC ) хотод боллоо. 

mon2014Наадмын үйл ажиллагааг Монгол Каролиначуудын холбооны дарга Ч. Одончимэг наадам , төрийн дуулалын түүхийг товч танилцуулан Төрийн дуугаар эхэллээ. Оньсого тааврыг англи монгол хэл дээр Б. Гансувд хөтлөн таалгаж, С. Жаргал, Г. Сарангэрэл, Н.Сарангэрэл, Jon Matthews нар таацгаалаа. Хүүхдүүд чулуун гэр барьж тоглон суралцав.DSC_1122 Наадам хуушуургүй бол ямар наадам болох билээ дээ. Наадмын хуушуурын тухай эрдэмтэдийн хошигнолыг Ц. Номин маань хөгжилтөйгөөр хэлж, бид бүхний баяр дээр баяр нэмсэн. М.Отгонзаяа Монгол шагайн тухай тайлбарлан, Б. Гансувд Монголчууд дөрвөн бэрх мэргийг шагайгаар яаж мэргэлэхийг тайлбарлав. DSC_1270Монгол тэвэг өшиглөх тоглоомыг П. Тэмүүлэл танилцуулж энхүү тоглоомд эрчүүд бага насаа дурсан тэвэг өшиглөцгөөж, Амаржаргал тэмцээний аварга болов. Mark Guercio хуруудах монгол тоглоомыг сүрлэг тайлбарлан хүн бүр тоглон наадаж,DSC_1204 өхөөрдөм бяцхан охин П. Анужин маань томчуудыг суга хожиж үзүүрлэн, Jon Matthews тэргүүн байрыг эзэллээ. Мэдээж охидууд Ц. Номингийн бэлтгэж ирсэн тоглоомд хүүхэд насаа дурсан хөөрөн баяслаа. Бидний наадамдын үйл ажилгаанд хувь нэмэр оруулсан Нарсборжигон, хувиасаа тусгайлан хүүхэд болгонд амтат бэлэг өгсөн Х.Оюун, наадмын зурагчин П. Нандиа, сэтгэлээ гарган Монголчууд бидэнд мэндчилгээ зуран урласан П. Анужин нартаа чин сэтгэлээсээ талархая. Энэ жилийн наадамд идэвхтэй хүн болгон өөрсдийн сэтгэл гарган бэлдэн амтат зоог, алим жимс элбэг, томчууд нь бага насаа дурсан залуужиж, багачууд нь монгол тоглоом наадгайтай танилцан суралцаж хүн бүхэн хамтдаа нэгэн өдрийг Монголоорой гоён тоглож наадлаа.
Бичсэн. С. Үзмээ. 07.14.2014

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: