Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Цэцэгний билэгдэл

on 9 сар 18, 2014

Цэцэгний билэгдэл.

Олон төрлийн гоёомсог амьд цэцгүүд өөрийн тод өнгөөрөө цэвэр сэтгэлээ илэрхийлээс гадна билэгдэл дэвшүүлдэг байна. Ийм учраас цэцгийн баглааг бэлдэхдээ хэнд, ямар үйл явдалд зориулах учир бүхий цэцгээ сонгон өөр өөрөөр цэцгийн баглааг бэлдэнэ. Жишээ нь: Омог бардам улаан сарнай, гоёмсог цагаан гоодаль, агуу алтанзул цэцгүүдийн янз бүрийн өнгөөр, хүчирхэг сэтгэлийн үгээ голдуу илэрхийлдэг байна. Олон зууны турш цэцэг судлаачид цэцгийн утга учрыг тайлан өөр өөрийн туршлагаа бичиж иржээ. Амьд цэцгийн баглаа нь таньд ямар нэгэн утга учир бүхий билэгдэлийн чанарыг дэвшүүлдэг байна.
Цэцэгний өнгөний утга учир.
Улаан цэцэг
цец
– Үнэнч хайр сэтгэлийн билэгдэл. Улаан өнгө нь зүрхний төлөөлдөг учир хүчирхэг, үнэнч, гал хайр сэтгэлийг илэрхийлэхээс гадна бат бөх холбоог бий болгодог байна.
Улбар шар
цэц1– Баяр баясгалан сайн сайхны билэгдэл. Улбар шар өнгө нь мандах нарыг төлөөлдөг учир халуун дотно элэгсэг найрсаг харьцааг илэрхийлхээс гадна тэр өдрийн урам эрч хүчийг ивээдэг байна.

Ягаан цэцэг
цэц2— Гайхамшгийн билэгдэл. Ягаан өнгө нь залуу зурхийг төлөөлсөн учир залуу хосуудын анхны болзоонд тохиролжтойгоос гадна, сэтгэлийнхээ шинж чанарын хандлагаа илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл чи надад таалагдаж байна гэсэн үерхэлийн эхлэлийг илэрхийлдэг байна.

Шар цэцэг
цэц3— Итгэл, хүндлэл, эв найрамдлын билэгдэл. Шар өнгө нь нарны өнгийг төлөөлдөг учир эвтэй найртай байх, найз нөхдийн нөхөрлөл, бие биенээ хүндлэх, баярлаж талархасан, ажлын амжилт, хүнд хэцүү үед сэтгэлийг нь дэмжих, итгэл найдварыг илэрхийлдэг байна.

Ногоон цэцэг
цэц4— Эрүүл мэнд, энхийн билэгдэл. Ногоон өнгө нь байгалийн амьд өнгийг төлөөлдөг учир эрүүл мэнд, аз жаргал, сайн сайхныг бүхнийг илэрхийлдэг учир ямарч өнгийн цэцгийн баглаанд өргөн хэрэглэдэг байна.

Хөх цэцэг
цэц5— Хийморьлог, аз жаргалын билэгдэл. Хөх өнгө нь гүн цэнхэр тэнгэр, далайн өнгийг төлөөлдөг учир, амар амгалан, хийморьлог, гүн төгс хүчирхэг, мөнхийн хайр сэтгэл, үүрдийн амьдралыг илэрхийлдэг байна.

Улбар ягаан
цэц6— Шидэт гайхамшигийг зөгнөх билэгдэл. Улбар ягаан өнгө нь дэлхийн шидэт өнгийг төлөөлдөг учир ач ивээлээ өгөх, сүй тавих, бат бөх холбоо, нигүүлсэн сэтгэлийг илэрхийлдэг байна.

Цагаан цэцэг
цэц7— Цэвэр ариун, нандин, сайн сайхны билэгдэл. Цагаан өнгөн нь эхийн цагаан сүү, цэвэр нандин өнгийг төлөөлдөг учир сайн сайхан, тунгалаг, ариун үнэнч сэтгэлийг илэрхийлдэг байна.

Холимог цэцэг
цэц8— Улаан цагаан цэцгийн холимог нь хосуудад эв нэгдэл, үнэнч сэтгэлийн амлалтыг илэрхийлдэг байна.

Цэцгийн баглааг, төрсөн өдөр, хурим, шинэ хүүхэд мэндлэх, сүйн цэцэг, болзоо, эрүүл мэнд, гашуудал, дурсамж, ойн баяр, тэмдэглэлт өдрүүд гэх мэтээр олон төрлөөр өөр өөрсдийн онцлогыг илэрхийлсэн цэцгийн баглаа бэлдэхээс гадна баярын ширээний чамин чимэг болсоор байна. Цэцгийн хатан хаан сарнайгаас гадна олон сайхан ганган гоёмсог цэцгүүд өнгө өнгөөрөө алаглана.

Англи хэлнээс хөврүүлсэн С. Үзмээ 09.18.2014

Advertisements

Хариулт үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out / Өөрчлөх )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out / Өөрчлөх )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out / Өөрчлөх )

Google+ photo

You are commenting using your Google+ account. Log Out / Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: