Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

МОНГОЛ ХУРМЫН ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

дээр Аравдугаар сар 7, 2014

168324_html_m78f802bfМОНГОЛ ХУРМЫН ЕРӨНХИЙ ОЙЛГОЛТ

Эрт дээр үеэс монголчууд он цагийн аясаар монгол хурим айжамаар өөрчлөгдөн шинэчлэгдэж ирсээр байгаа билээ. Орчин цагт тухайн гэрлэх хосуудын сонирхлын дагуу хурмын ёслол үйлдэг болсон байна. Ямарч орон өөрсдийн орны шашин, соёл, түүх, уламжлалтайгаа уялдан хурмын ёслолоо учир төгөлдөр ёслож ирсэн байдаг. Мэдээж тэд өөрсдийн ирээдүйн амьдралд сайн сайхан аз жаргалыг хүсэн, учир төгөлдөр ёслолыг үйлдэг. Америкийн орчин цагийн зарим хүмүүс өөрсдийн сонирхолын (hobby) дагуу хурмын үйл ёслолыг этгээд маягаар хийдэг болсон. Энэ нь тэдний хувь сонирхол, хүний анхаарлыг татах нэг хэлбэр юм.

Монголчууд бид энэ дэлхий дээр нэгэн өвөрмөгц зан заншилтай, байгаль дэлхийтэйгээ үргэлж уялдан харьцаж ирсэн ард түмэн. Иймд монголчуудын хурмын ёслол тухайн айлын өвөг дээдсээс үе уламжлагдан ирсэн, аймаг, нутгын зан заншилаар хоорондоо өөр үйлдэлтэй боловч ерөнхий утга агуулга нь адил юм.

МОНГОЛ БЭР ХҮРГЭНИЙ ШИНЖ

7.Эцгийг нь харж, охиноо өг, эхийг нь харж хүүгээ өг гэсэн монголын зүйр үг байдаг. Энэ нь эцэг нь ямаршуухан ноён нуруутай түшээ хүн байна, хүү мөн адил тийм чинээний хүн, эх нь ямаршуухан гүйлгээ ухаантай, хаттай хүн байна, охин нь мөн л тийм чинээнд хүрэх хүн байна гэж үздэг. Бэр бэргэнээ монголчууд илүү их шинждэг. Яагаад заавал бэр бэргэнийг вэ? Учир нь айлын гэргий, гэрийн гол багана гэж монголчууд үздэг. Багана байхгүй бол тооно үгүй гэдэг. Эр хүн нь тооно байхад багана нь айл гэрийн тулах гол нуруу нь юм. Үнэндээ гэр орныг авч явахад гэргий, эх хүн л илүү үүрэг гүйцэтгэдэг. Эр хүн гэр бүлээ тэжээх чадвартай, орох орон хэрэглээг нь бүрдүүлээд өгөхөд, гэргий хүн тэр болгоныг зохицуулж, анхаарлаа илүү хандуулдаг. Иймдээ ч бэр бэргэний шинждэг учир нь хүүгийн минь өргөөд аваад явах хань, ирээдүй ач зээгий маань эх гэдэг талаас нь хүндэлж ханддаг. Хүргэнийг шинжихдээ хүргэн хүү хүчтэй гэдэг, энэ нь хүүгийн ажилсаг, эр зориг, авхаалж самбаа,шийдэмгий талыг нь илүү их хардаг. Айл гэрийн тооно гэрэл гэгээг өндөрт өргөж явнаа гэдэг тэр айлын ноён нуруу нь, охины халамжтай хань, гал голомын маань тулгуур ач зээгийн маань ирээдүйн эцэг гэдгээр хүндэтгэдэг. Иймч учраас үндэс угсаагийн монголчууд харж бэр, хүргэнээ болгодог.

МОНГОЛ ХУРМЫН БЭР БУУЛГАХ ЁСОН

8Эрт дээр цагт төрсөн хүүхдийг мэргэ төөргөөр нь ламд үзүүлж, эцэг эхийн хүслээр гэрлүүлэх, эсвэл шилийн сайн эрийн хүчээр богтлон авч гэрлүүлэх гэх мэтийн үзэгдэл ганц монгол орон бус бусад орны зан заншилд ч бий. Орчин цагт хоёр хосын хайр дурлалын үндэслэлээр эцэг эхдээ хандсаны дагуу хүүгийн талаас охины талын эцэг эхээс охиныг нь хүүдээ гэргий авч өгөх жудгаар бэр буулгах санал тавина. Бэр буулгахад тусгайлан бэлдсэн үг бий.
Буга намнадаг нь манайд юм
Булга зүүдэг нь танайд юм
Энэ эрж явсан эрдэнэ
Сурж явсан сувдыг танайд гэж бараахлаа гэнэ. Хоёр тал зөвшөлзсөний үр дүнд хурмын тохироо бүдүүлэн зөвхөн бэр буулгах найрыг хоёр талын эцэг эх, ах дүүгийн хамт хийнэ.

МОНГОЛ ХУРМЫН ЕРӨНХИЙ ЁСЛОЛ

9Хурим хийх хоёр хосууд маань хурмын гэрчээр тухайн айлын итгэлцсэн нэр хүндтэй бэр бэргэн сонгодог. Охины талын хурмын гэрчийг бэр гэж нэрлэдэг. Хүүгийн талын хурмын гэрчийг бэргэн гэж нэрлэдэг байна. Яагаад заавал бэр бэргэн хоёрыг монголчууд хурмын гэрчээр сонгодог юм бэ? Бэр бэргэн айлд өөриймсөг байна гэдэг амаргүй даваа. Тэр айлд тэр бэр бэргэн тогтож чадсан, нэр хүндийг олж авна гэдэг том гавъяа. Ялангуяа гурван хүү төрүүлж, тэр айлын удамыг залгамжлуулсан бэрийг дархан бэр гэж цоллодог. Түүнээс гадна хадам, өөрийн эцэг эхээ ялгалгүй хайрлан халамжлан хүндэтгэсэн хүн л тэр айлын бэр бэргэн болж чаддаг байна. Иймд хүндэттэй бэр бэргэн хурмын гэрч болох нь тэр хосуудад ирээдүйн амьдралын гэрч баталгаа болдог байна.

Хоёр хос эхнэр нөхөр гэж зөвшөөрөгдсөний дараа тэд гарын үсгээ хүлээсэн хууль, бурханы өмнө хоёр биеэндээ үнэнч, хайрлан амьдран гэдэг тангаргаа өгөхөөс гадна, эцэг эхдээ удам угсаагаа үргэжлүүлэн авч явч, үр хүүхдээ хүндэттэй хүн болгох давхар үүрэг хариуцлагыг хүлээж байгаа хэрэг юм. Ингээд хүүгийн талаас эцэг эх, сайхан ерөөлийг дэвшүүлж хадаг сүүнийхээ дээжийг барина. Яагаад монголчууд хадаг сүүг ерөөл, угтах үед хэрэглэдэг вэ? Хадаг нь мөнх хөх тэнгэрийг орлосон билэг тэмдэг, сүү нь ариун цагаан эхийн сүүнээс гарсан нандин билэг тэмдэг. Хадаг, мөнгөн аягатай сүүг баруун гартаа барьж, өгөхдөө хадагтаа сүүгээ дээш тэнгэр өөд монгол ёслолоор ёслон, хадганы амыг өгөх хүн рүүгээ харуулж, хоёр гараараа аягатай сүүгээ барина. Энэ нь тавтай морил гэсэн сайхан арвин дулаан угтаал юм. Авах хүн нь хоёр гараараа тосон авч хадгын амсарыг гадагш нь шилжүүлж магнайдаа өргөж ёслоод сүүнээс амсаж, эхнэртээ амсуулаад хойморьтоо зална.Үүний дараа охины тал талархлын ерөөл дэвшүүлж бас хадаг сүү барина.

mgl_hurimНөхөр тулганд галаа асааж, гал голомтаа бадраахад, эхнэр цайгаа чанан цайны дээжээ дөрвөн зүг найман зовхис, тэнгэртээ аз жаргалын ерөөл дэвшүүлж өргөөд хань, хоёр талын эцэг эхдээ цайны дээжээ барина.

МОНГОЛ ХУРМЫН БӨГЖ.

hurimМонгол хурмын бөгж нь бусад орнуудын хурмын бөгжнөөс өөр хэлбэр дүрс болон утга агуулгатай юм. Хурмын бөгж нь хатан сүйх, хаан бугуйвч гэдэг монгол хээний дүрсээс үүдлэн хийсэн. Эрэгтэй хүний бөгжийг хаан бугуйвч, эмэгтэй хүний бөгжийг хатан сүйх гэж нэрлэнэ.
Уг хээ нь үүрдийн бат бэх холбоог билэгдсэн тэмдэг. Иймд хоёр дүрст хээ хоорондоо холбогдсоныг хос залуучуудыг үүрд хамт бэх бат аз жаргалтай амьдрахын ерөөл. Хаан бугуйвч нь хоёр зөрж барилдсан дугуй хэлбэртэй. Яагаад хаан бугуйвч нь дугуй хэлбэртэй вэ? Учир нь монгол гэрийн тоононы хэлбэр, хоёр айлын тоонот гэрээс гал голомтыг бадраах хүн нь нөхөр хүн. Хатан сүйх нь ташуу хоёр дөрвөлжин зөрж барилдсан байдаг. Яагаад хатан сүйх ташуу дөрвөлжин хэлбэртэй вэ? Тоонот гэрийн багана тулгуурын хэлбэр, хос багана шиг хоюулаа хамтдаа явъяа гэж ч монгол ардын дуунд гардаг, түүн шиг түшиг тулгуур нь эхнэр хүн юм. Бөгжийн доторхи хоёр нүд чи, би, гадна талын гурван нүд аав, ээж, ах, дүү, хамаатан садангуудтайгаа үргэлж холбоотойгоос гадна, бас дөрвөн зүг найман зовхистой зовлон жаргалыг хамтдаа туулна гэсэн билэг тэмдэг. Яагаад хаан бугуйвч гэж нэрлэв? Гэргийнхээ чимэг нь болж явах учир хаан бугуйвч гэж нэрлэжээ, . Яагаад хатан сүйх гэж нэрлэв? Эр хүнийхээ цоморлог болж явах учир хатан сүйх гэж нэрлэжээ. (Я.Цэвэл монгол хэлний тайлбараас) Хурмын бөгжийг эрэгтэй хүн баруун гартаа,(чиний эрхэм хүндлэлд гэсэн утгатай),  эмэгтэй хүн зүүн гартаа (чиний зүрхэнд гэсэн утгатай) зүүдэг. Монгол хурмын бөгж нь нэгэн ижил, өрх гэр, бат бэх, түшиг тулгуур, амьдралын хатуу зөөлнийг хамтдаа даван туулан, аав ээж, ахан дүү, садан төрөлдөө аз жаргал, сайн сайхан бүхний билэгшээснээрэй онцлогтой юм.

МОНГОЛ ХУРМЫН ЕРӨНХИЙ БЭЛЭГ

monger1Монголчууд эрт дээр үеэс эхлэн өрх тугаарлан өгөхдөө үр хүүхдээ идэх хоол, орох орон, өмсөх зүйхийг нь бэлдэн бэлэглэдэг нь шинэ хосуудын амьдралд дорвитой сайхан амьдрахад нь тус нэмэр болж, хүүгийн талаас малаасаа таслан, шинэ гэр барьж өгөх, хүүхний талаас бүтэн дөрвөн улиралд өмссөх 13-н зах, нэр төрлийн хувцас өмсгөл, гоёл, гэрийн эд хогшил өгдөг байжээ. Үүгээрэй залуу гэр бүлийн амьдралын бат бэх тогтворжилтыг бий болгодог. Орчин үед тухайн айлын оршин сууж байгаа орчин, нийгэм нь нөлөөлж монгол хурмын бэлэг сэлт өөрчлөгдөж иржээ.

МОНГОЛ ХУРМЫН ХУВЦАС

b177d30abfbccca21d5ebc9f35e95c65Монголчууд эрт дээр үеэс эхлэн байгалийн зургаан бодит өнгийг билэгшээн эрхэмлэдэг байсан. Дээл хувцандаа бор өнгө нь хөрсний өнгө, шар өнгө нь нар, ногоон өнгө нь ургамал мод, хөх цэнхэр өнгө нь тэнгэрийн өнгө, улаан өнгө нь улалзсан галны өнгө, цагаан өнгө нь эхийн сүү шиг ариун өнгө гэж билэгшээж ирсэн байна.. Хуриманд зах, ханцуй мөртөө дээл өмсдөг нь мөр бүтэн сайн сайхан, ямарч дутуугүй бүрэн дүүрэн амьдралыг ереежээ.

МОНГОЛ ХУРМЫН НАЙР.

imagesМонголчуд найр наадамлаж ирсэн хүмүүс. Хурмын найранд хэлэх ерөөл, үг нь тусгайлан бэлтгэсэн, дуулдаг дуу, дуулдагүй дуу гэж бий. Аяны дууграагүй хурмын найр, бүжиглээгүй бүжиг, биелэлгээ гэж үгүй. Зарим нутагт олон хоног сар үргэжлэсэн хурмын зартай найр бий. Хоол унд, айраг цагаа элбэг дэлбэг, дуу хуур, ерөөл магтаалаар дүүрэн тансаг хурим их олоон.

Бичсэн С.Үзмээ 10.07.2014

Монгол хурим Б.Содном
Монгол хурмын гоёл, Зууны мэдээ 09.04.2006
Монгол хэлний тайлбар толь Я.Цэвэл
Миний ижий Б. Норжмаа.
Монгол угсаантны зүй. Х. Сэмпилдэндэв.

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: