Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Ачтай буянтай эмээ

дээр 3 сар 27, 2015

22817_804537866262085_7836144992364089534_n    Ачтай буянтай эмээ

Цэл залуугаараа цэмбэгнэж
Цэцгийн анхиулуун үнэрт баясаж
Цэлмэг тэнгэр өөд сэтгэлээ сэргээж
Цээлийн аялгуу хөгжимд гунхаж
Үрээ хараад баясан хөөрч
Үргэлж тэднээрээ бахархан
Үлэмжийн мөнх балчир насаар нь
Үүрд хамт амьдрах юм шиг
Өдөр хоногийг өнгөрснийг ч
Өчнөөн сар жил болсныг ч
Өтлөх нас ахиснийг ч
Өчүүхэн миний бие анзаарсангүй
Дөрвөн зүг найман зохист
Дэндүү их хөвөрч амьдарч
Дэргэд байгаа үрээ
Дэгдэн том хүн болсныг сая харав.

Охин үр минь эмийн босгонд хүрч
Онгон биеэ бүсгүй хүний л жамаар
Орчлон хорвоогийн тавилангаар
Олны жишгээр ханьд гарч
Урдаа тавьсан тэмүүлэлтэй
Учраа олоод амьдрах түвшинтэй
Ураг төрлийн холбоог
Учрах  тавилан ёсоор
Энэрэлт орчлонгийн жамаар
Энгэр зөрүүлж, айлын гэргий
Эх булгын шантас шиг
Ээжийн үр минь эх хүн боллоо.
Баяр баясгалант мөчид
Бахархах уярах сэтгэл хослон
Булрай  охин үртэй буурай
Буянт ачит  эмээ боллоо би.
С. Үзмээ 03.27.2015

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: