Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Өхөөрдөм

дээр 5 сар 8, 2015

Өхөөрдөer1м

Алагхан нүд нь эргэлдээд
Амлан хөхөж байгаа нь өхөөрдөм
Амсгаа даран үнэгчилэн унтаж
Аниргүй чимээнд инээмсэглэх нь өхөөрдөм

Булбарай үр минь өхөөрдөм өхөөрдөм
Бумбалзан эрхлэх нь өхөөрдөм өхөөрдөм

Эхийгээ хараад авхуулах гэж
Өмөлзөн  уйлан өгүүлэх нь өхөөрдөм
Эгшиг аялгуу бүүвэйн дуунд
Өвөр энгэр дээр минь бүүвэйлэгдэх нь өхөөрдөм

Булбарай үр минь өхөөрдөм  өхөөрдөм
Бумбалзан эрхлэх нь өхөөрдөм өхөөрдөм

Хоолой татан шулганан өгүүлээд
Ход ход инээх нь өхөөрдөм
Хоёр гараа нь сарвалзаад
Хосгүй бүхнийг танин баясах нь өхөөрдөм

Булбарай үр минь өхөөрдөм өхөөрдөм
Бумбалзан эрхлэх нь өхөөрдөм өхөөрдөм

С. Үзмээ. 05.08.2015

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: