Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Цэвэр ариун амьсгалах юмсан.

дээр Зургаадугаар сар 28, 2015

Худал үнэн нь мэдэгдэхгүй
Хов жив яригч нар олширч
Хоосон цээжээ дэлсэгч нар
Хорвоод амьсгалан амьдрах юм

Сайхан сэтгэлт нэгнээ
Түр зуур ашиглан өнгөрөөгөөд
Саатан дахиад учирахгүй юм шиг
Тасартал муулахыг нь яана

Зөнгөөрөө амьдарч болдоггүй нийгэм юм уу
Зөв гэгээрч болдоггүй орчлон юм уу даа

Хүнд үзүүлэх юмтай юм шиг
Хүний дээгүүр гарах гэж
Амаа цангатал хардан шуугин
Амьсгаа авахгүй шахуу шээс нь гоожно

Хүний мууг үзэх гэж
Хүн болгоны чихэнд шивэгнэж
Тоглосон жүжгэндээ итгэн
Томоохон од болж хувирна

Аяа хорвоод аятайхан амьсгалах юмсан
Ариун цэвэр амьдрах юмсан

Заль аргаар хөөцөлдөж олсон
Зайтай ногоон дэвсгэрт шуналтсанаа
Толгой дүүрэн эрдэмтэй юм шиг
Торох ч үгүй цэнэггүй бурна.

Бурханы нэрийг барьсан
Буг чөтгөрүүд олширч
Буяндаа бузар үйлдэгч нар
Бусдыгаа уруу татна

Ичгүүргүй болсон хорвоо юм уу
Ингэх тавилантай журам тогтсон юм уу.

Өөдрөг үзэлтэн нэгнээ дэмжин
Өндөр оргилд хамт хүрэхсэн
Өрөвдмөөр нэгнээ өөдөөс нь татаж
Өндийхөд нь тусалдаг байгаасай

Ойлгож амьдарсан нэгнээ
Чагнан чангахан тэвэрч
Олондоо тустай үйлсийг нь
Чармайж хамтарч бүтээгээсэй дээ

Тамын тогооноос гарахсан
Тамхим дүүрэн алга нижигнүүлэхсэн.

С. Үзмээ 06.28.2015

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: