Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Адаг

дээр 8 сар 20, 2015

Хорвоод хөгийн амьдрах хүн байх юмаа

Ходоодондоо хоол л хийж байвал болно гэсэн

Хоосон толгойнууд үнэгүй юманд нугасгүй

Ховдог шунахаа сэтгэлдээ хангалуун

Хажууд байгаа хүмүүсээ хүндэллэдэггүй

Хушуу нь хошгируулахаас өөр яриагүй

Хачин хүмүүс бас хорин нэгдүгээр зуунд амьдрах юмаа.

Амьтны адгыг арчлаад аваад тэжээчихэд

Амин хайртай эзэндээ ээлтэй амьтан болдог

Ашиглаад авчих хогыг, юм юмхнаар хийдэг

Авьяастай уран нэг нь бүтээн босгочихдог

Уранхай цоорхой ноороосон гуйлгачинг

Урам өгөөд өөд нь татаад хүний зэрэгт хүргэчихдэг

Хогонд дотор новш гэж бий, тэрнийг

Хэрэглээд авья гэсэн ч новш нь новш л болдог

Тэрэнтэй адил хөгийн амьсгаануудтай

Тэрсэлдэж амьдарсанаас холуурхан

Харьцаатай тойрч гэлдэрсэн нь дээр

Хажуудлаа гээд ямар тэд засрах биш

Хайран сайхан амьдрал, цаг хугацаа

Хайран сайхан эцэг эх, өвгөд дээдэс..

Харуусаад ч яах юм билээ тэдний төлөө

Харцаа өөдрөг өнгөтөйхөн явах минь

Арчаагүй амьтад адгууснаас долоон дор

Аргалж байж дарга болсон нөхөд

Ховдог шунахаа сэтгэлдээ хөтлөгдөн

Хүйгээ тавьсан газар шороогоо сэгсэрч

Хүний нутгийн хүйдийнээс

Баянчирхаж ногоон дэвсгэртийг

Боодол боодлоор нь хурааж

Бонги онгоцоор нааш цааш нисэн уралдаж

Шуналын нүдэнд нь $ гялтганаж

Шулганалдан талцаж, нэг нэгнийхээ

Мууг үзэж, чи би дээрээ тулалцаж

Мухар бооцоо тавин өрсөлдөж байна цаана чинь

С.Үзмээ.

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: