Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Гэгээлэг амьдрал

дээр Есдүгээр сар 4, 2015

Гэгээлэг амьдрал

Хорвоод эхээс мэндэлсэндээ баярла
Хосгүй сайхан хүн болж төрсөндөө баярла
Хүний зэрэгтэй амьд яваадаа баярла
Хүй орчлонд хүн чанартайдаа баярла

Дэлхий ээждээ талархаж амьдар
Дэр нийлүүлэх ханиараа бахархаж амьдар
Дээд тэнгэрээс илгээсэндээ баясаж амьдар
Дэргэд байгаа анд нөхдөө урам өгч амьдар

Соёлыг ухамсарлан ойлгуулсан нэгэндээ таларх
Хаана ч явсан биеээ зөв аваад явсан нэгэндээ таларх
Сонин сайхан танин мэдэхүйг таниулсан нэгэндээ таларх
Ханилах найз нөхөдтөй байсандаа таларх

Хийж бүтээсэн ажлаа таашаа
Хүнтэй нийцтэй хүндэтгэл үзүүлснээ таашаа
Хэн нэгэнд тус, буян үйлдэснээ таашаа
Хүнээс чухал эрдэм сургаал сонсоноо таашаа

Өвөг дээдэс , өвөөрөө бахарх
Дэлхийд тунхагласан нэр алдараараа бахарх
Хөрс дэлхий дээр хийж, бүтээсэн алдартнаараа бахарх
Хөгжлийн өндөр түвшинд хүрсэн урлагаараа бахарх

Хүнийг хүндэлж байж өөрийгөө хүндэтгүүл
Ахмад  хөгшдийн үгийг сонсож хүндэтгэ
Хүүхэд  балчирыг дээдэлж хүндэл
Анд нөхдөө эрхэмлэн хүндэл

Амнаасаа гарсан үгэндээ эзэн байж сур
Хийвэл хийсэн шиг хийж сур
Ажил эхэлбэл дуустал хийж сур
Үр дүнтэй хийхийн тулд сэтгэлээсээ хийж сур

Эзэн хичээвэл заяа хичээн гэгчээр эрчимтэй бай
Эрдэм ном, мэдээ мэдээлэл сонсож, уншиж бай
Амьдралаа ахиулая гэвэл алдаагаа мэдэж бай
Амжилтад хүрье гэвэл өөрийгөө цэгцэлж бай

Өрөөлөөс өө эрж, өөрийгөө магтахаасаа ич
Худал хуурмаг зүйл ярих, хийхээсээ ич
Хоёрын хооронд юм хийсэн нэр зүүхээсээ ич
Нэр алдрын төлөө хөөцөлдөхөөсөө ич

Амьны алдаа гаргасан гэмгүй нэгнээ уучил
Санамсаргүй үйлдэл хийсэн нэгнээ уучил
Ариунхан сэтгэлтэй гэнэн нэгнээ уулчил
Санаандгүй бүдэрсэн нэгнээ уулчил

Больчимгүйгээсээ болж уруу татагдсан нэгнээ өршөө
Бодлоос хэтэргүй гоймоо нэгнээ өршөө
Гэмээ мэдэж гэмшсэн нэгнээ өршөө
Гэнт барц алдсан нэгнээ өршөө

Цаг хугацаагаа даган суралцаж амьдар
Цайлган сэтгэлээр хандаж амьдар
Гэгээлэг өнгөлөгөөр сэтгэж амьдар
Гийгүүлсэн инээд бахархлаар арвин амьдар

С. Үзмээ 09.04.2015

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: