Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Нандин сэтгэл хайчив?

дээр Есдүгээр сар 15, 2015

Нандин сэтгэл хайчив?

Монголчууд хөх тэнгэрээ дээдлэн
Хөрс дэлхийгээ билэгшээн эдлэн
Мөнх тэнгэрийн дор хүчээ нэгтгэн
Хүний нандин сэтгэлээр дүүрэн
Бие биенээ хүндлэн дээдлэж
Ханцуй шамлан мөр зэрэгцэн хөдөлмөрлөж
Байгаагаа барин хуваалцан амьдарч
Ёслол баяраа хамтдаа тэмдэглэн наадаж
Ёс төгөлдөр өөд болсоноо дээлэн нутаглуулж
Айл хөршийн хүүхдийг ялгалгүй
Аль болохоор өхөөрдөн энхрийлж
Эцэг өвгөдийн сургаалийг сонсон эрхэмлэж
Эх эмгэдийн буянгаар амаа тостон баясаж
Үр хүүхэдтэйгээ тоглон наадаж
Үлгэр домог ярин шимтэж
Тал дүүрэн мал сүргээ хариулан
Талын хөндийг цангинатал цуурайтуулан
Исгэрэх нь исгэрч, дуулах нь дуулж
Ивлэгхэн нэг нэгнээ тэтгэн ивээж
Чулуун гэрээ барин, модон шилбүүрээ мордон
Чулуу таалцан хоорондоо тоглон
Нэг нутгийн ах дүүс болон
Нэгэн халуун гэр бүл дүүрэн амьдарч
Хөлдүү өвөл, жавартай зуднаар
Хүнийх гэлтгүй хүчээ нэгтгэн туулан
Цайныхаа дээжийг хэн гуай ч ирсэн
Цайлаад гаргадаг өгөөмөр сэтгэлтэй
Өгөхчихлөө гээд хоосорчихоогүй
Өгөө аваагаа хослуулдаг
Үнэхээр сайхан сэтгэл амар амьдарч
Үр төрүүлсэн эмсээ эх хүн гэж үнэлж
Өрх гэрээ тэтгэдэг эрээ эцэг хүн гэж дээдэлж
Өлмий дор төрснөө дүү минь гэж асарч
Зулаа дээр гишгэн төрснөө ахмад гэж авгайлан
Зугтаа бүгд хамтран санаа тавин нэгэндээ
Сэтгэлээр гутарсаныг өөдрөг нь дэмжиж
Урагшгүй яваагаа уландаа гишгэсэнгүй
Сэтгэлийн үгээ хуваалцан уяралцаж
Урамын үгээр шагнан хүндэлцэн
Хамт олноороо нэгдэн хэлэлцдэг
Хаалга  чөлөөтөй онгойгодог
Ариун нандин эхийн сэтгэл
Алга болчихно гэж үгүй
Хээрийн ганц айлаар дайрахад
Хоногын хоол өгөхгүй гэж байхгүй
Хонх дуугаргаад зориод ирэхэд
Хаалгаа тайлж өгдөгүй айл бий гэж үү?
Таван хошуу малын бойгоор таархад
Таван цулын идээнээс огтлоод өгдөг
Тогоо дүүрэн тос өрөм хайлуулахдаа таархад
Амны хишиг буян заяа дуудан амсуулдаг
Аруул сэрвээж, айраг исгэсэнтэй таархад
Аягалаад, атгаад өгдөг өгөөмөр монгол
Дэлхийн жуулчдын нүдэнд цайлган
Дээдлэн бишрэх миний монголчуудын
Нарлаг өгөөмөр, ариун, тунгалаг
Нандин нинжин сэтгэл хаашаа урсана вэ?

С.Үзмээ 09.15.2015

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: