Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Үг хүнийг алдаг.

дээр Есдүгээр сар 21, 2015

Үг хүнийг алдаг.

Амны билэгээр ашдын билэг ирнэ гэж
Ардын сургаальд өвөг дээдэс маань
Үүрдийн мөнх захиасаа өвлүүлж
Үр хүүхдээ дахин дахин сануулж ирсээн

Амнаасаа ямар үг гарахыг үргэлж
Тархиндаа нэг бодож байж хэл
Амьтан хүнийг гомдоож яана
Тавилан орчлонд бурхан гэж байдаг юм

Хэлсэн үг чинь хүсэл болж
Хэзээ нэгэн цагт өөрт чинь ирнэ
Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээр гэж
Өгөөмөр Ижий минь үргэлж хэлдэг байв

Хүн чамайг юу ч гэж хэлж болно
Хүний хэлснээр ямар тийм болчих биш
Өөртөө л тусгаж буулгахгүй бай
Өөрсөнд нь гай болдог юм

Өрөөлийг муу хэлж болохгүй алдас болно
Өөдгүй хүн л хүнийг муулдаг
Өөдтэй хүн өөрөөсөө өө хайж
Өчилгүйхэн алдаанаасаа суралцдаг юм

Эрдэмт эцэг минь ингэж сургаж
Эрдэм номд шамдан суралц
Завтай байна дэмий чалчах
Зайгүй цагыг үр дүнтэй өнгөрүүл

Цагыг гүйцэн гэж байгүй
Цаганд хавчигдан гэж бий
Хий хоосон цаг алдаад хэрэггүй
Хоцорсон цагыг нөхнө гэж байхгүй

Өнгөрсөн хугацаа эргээд давтагдахгүй
Өөрөө л сайн хичээж ав
Амнаас халтирсан үгийг мянга уучилсан ч
Аминд орсон алуурчин гайтай үг

Ой тойноос чинь гарна гэж үгүй
Сэтгэлийн шарх болон сэвтэж
Орчлонд хүнийг амьдаар нь тамлаж
Сэмхэн үхүүлдэг увидастай

Орчлон дэлхий дээр нэг л удаа амьдархаас
Бие биенээ шинжин хардаж
Ой гутам үгсээр гүтгэж
Балайтаж амьдрах хэрэг юу байна

Хүн болгон өөрийн бодолтой
Хүй орчлонд аз жаргалын төлөө
Хөл нийлүүлэн урагшаа л гэж
Хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн амьдардаг

Ижил хүйстэн ч бай, эрхэм дарга ч бай
Хүйсээ солиулсан ч бай, хар ч бай цагаан ч бай
Ижилдэн эх хүнээс л төрсөн үрс
Хорвоод бурханаас илгээж мэндэлсэн хүн

Төрж, үхэхээс хойш төвөгтөй амьдарч
Томоос том эрх мэдэлтэн болохгүйгээс хойш
Хатуу гадуурхсан үг бие биендээ чулуудан
Хоног өнгөрүүлж амьдарсан болоод яахав

Заяагдсан нэг л амьдралдаа
Хувь тавилангаа өөрсдөө сонгон
Зол жавхлантайгаар баяр баясгалантай
Хүн хүнээ дээлэн амьдрах минь

С. Үзмээ 09.21.2015

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: