Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Ижийгээ бодож дээл шаглалаа.

дээр Арван нэгдүгээр сар 10, 2015

Ижийгээ бодон дээл шаглалаа.

Бага байхдаа Ижийхээ дээлнээс
Багахан ч гэсэн элбэлцээд өгөхдөө
Дээлний гол оёдлыг  нь оёхчихдог
Дэлгэж тавьж байгаад дотрыг нь эсгэчихдэг
Товчны шилбэ оёж, эргүүлэн суухдаа
Тансагхан урлаж буй Ижийгээсэй
Дээл эсгэж урлахыг нь хараад сурсан минь
Дээд болон ханьдаа би дээл шаглалаа.

Хань минь наддаа дээлтэй болмоор байна гэж
Хан гэгч нь санал болгоход
Нүдэндээ би Ижийгээн харж
Нудрагатай дээл ханьдаа хийхээр
Даавуугаа сонгон дэлгэн тавьж байгаад
Дэргэдээ байгаа мэт Ижийгээ бодлоо
Сэтгэлд минь бууж, зоригтойн аргагүй
Санаа шулуудан дээлээ би зөрүүлж эсгэв.

Энгэр эмжээрийг нь тохируулж
Эвлэгхэн оёхдоо Ижийхээ хэлсэн бүхнийг санан санан
Нудрага хормойг нь хослуулан гоёж
Нурууг нь тааруулж, сайхан ханьдаа би
Дээл урлан суухдаа  сэтгэл минь хөдөлж
Дээд тэнгэрээс Ижий минь намайгаа харж
Миний охин  хүний сайн эзэгтэй болждээ гэж
Магнай нь тэнийж байгаадаа гэж бодон баясав.

С. Үзмээ
11.10.2015

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: