Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Сургуулийн шинэ жил

дээр Есдүгээр сар 1, 2017

Сургуулийн шинэ жил

Есөн сарын нэгэнд цүнхтэй номоо үүрээд
Аавдаа, ээждээ, ахдаа, эгчдээ хөтлүүлээд
Алагхан цэцгийн баглаа бариад
Ерөөл дэвшүүлэн үнсүүлээд сургуулдаа очдогсон

Ангийн хаалгаар дугаарлан жагсан ороод
Ар араасаа дагсан ширээнд цуван суугаад
Цагаан толгойн номоо цүнхнээсээ гаргаад
Цааш нааш эргэлдэн бие биенээ харан сууна

Багшийн хэлэхийг томоотой суун сонсоод
Балчирхан гараараа үзгээ барин бичээд
Балмагдсан огшсон дуугаар багшаа даган
Бага том үсгийг давтан ээлжлэн хэлдэгсэн

Томоохон цагаан цэцгэн туузаар гэзэгтээ зүүсэн
Цагаан хормогчоор даашинжаа гоёсон охидууд
Томоотойн аргагүй сурагчийн ширээнд
Цавчилсан нүдээ эргэлдүүлэн хичээн сууна

Янзтай засан халмигтай
Цагаан цамцаар гоёсон хүрэмтэй хөвгүүд
Янз бүрээр л тэвчин сурагчийн ширээнд суух нь
Цагын зүүний аясыг ажин түргэвчлэн сууна

Хэд хоногийн дараа дасан нөхөрлөж
Хэнтэй ч хамаагүй тоглон дүрсгүйтэж
Хичээлдээ шамтан суралцан
Хичээнгүйдаалгавраа хийх нь хийнэ.

Болчимгүй зан минь бодлоггүйхэн хөдөлж
Багшийн нүдэнд өртөж, бангадуулан
Аав ээжийн чихнээс хонх дүүжлүүлэх нь энүүхэнд
Аргагүй л хүүхэд нас минь байлаа

С. Үзмээ 09.01.2017

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: