Goomaralmongol

One Mother's word's from her heart to the world. From one culture established in time to one that is a mixture of all the worlds with no clear culture of its own.

Морин хуур минь уу зэ

дээр 8 сар 21, 2018

 

Морин хуур минь уу зэ

 

 

Монгол түмнийг минь бадраасан
Морин товоргоог эгшиглэсэн
Мяндас утсанд дээр довтолсон
Монгол хуурчийн хуруу  минь уу зэ

Ая тухыг минь баясгасан
Аялгуут морин хуураа
Ард олны хийморь сэргээсэн
Ай морин хуураа

Дэлхийд товоргосон монгол морьдын туурай
Дэвжээнд сорьсон монгол бөхийн уухай
Дээдэс ивээсэн монгол ухаан
Дэргэд минь буй монгол ахуй

Ая тухыг минь баясгасан
Аялгуут морин хуураа
Ард олны хийморь сэргээсэн
Ай морин хуураа

Дэлхийн сор аялгууг
Хоёр  чавхадасаар  илэрхийлсэн
Дээдсийн омогшилыг оргилуулсан
Хосгүй  шидэт морин хуур минь уу зэ

Ая тухыг минь баясгасан
Аялгуут морин хуураа
Ард олны хийморь сэргээсэн
Ай морин хуураа

 

 

 

С. Үзмээ  6.29.2018

Сурталчилгаа

Хариу Үлдээх

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

Та WordPress.com гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Google+ photo

Та Google+ гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Twitter picture

Та Twitter гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Facebook photo

Та Facebook гэсэн бүртгэлээрээ сэтгэгдэл бичиж байна. Гарах /  Өөрчлөх )

Connecting to %s

%d bloggers like this: